ЗГ: Орчин үеийн технологийг мал тооллогод турших асуудлыг хэлэлцэнэ
03

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар,
-Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах,
-УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийн санаачлан боловсруулсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн санаачлан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл,
-Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах зэрэг 20 асуудал хэлэлцэнэ.



