Б.Цогтгэрэл: 3 их наяд бол эдийн засагт яг хутга шиг орно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг дуудаж, Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд олгох чиглэл өгсөн нь өнөөдрийн хамгийн онцлох сэдэв болов.
Энэ талаар “Шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэл байр сууриа илэрхийлж “Ахмадын өр тэглэсэн 850 тэрбум Монголбанк дээр өр болж бичигдсэн байгаа.
Одоо нэмээд 3 их наяд бол эдийн засагт яг хутга шиг орно. Маш нарийн судалж олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд, донор орнууд, Монголын гаргасан бондууд байгаа газруудтайгаа холбогдох ёстой.
Эдийн засаг дээр ирэх дарамт, үнийн шок, инфляцын түвшинг онож харах ёстой. Бид даах уу.
Маргааш шахуу сургаар нь өсөх үнийг Шударга өрсөлдөөний газар хянаж дийлэх үү. Бүх зүйлийг зөвхөн эрүүл саруулаар, хүйтэн тооцоогоор бодох ёстой.
Нэг сар найрлаад насан туршдаа төгрөг гудамжаар хийсэхийг, талх 10,000 төгрөг болохыг хараад сууж таарахгүй.
Үүнийг бодож тунгаахад заавал супер эдийн засагч байх албагүй. Маш энгийн тоонууд шүү дээ” гэв.



