Н.Нандинхүсэл АНУ-ын оюутны лигт гарааны бүрэлдэхүүнд тоглож, багаа хожилд хөтлөв

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
nandinh.webp

Монгол Улсын Гавьяат тамирчин, 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн Н.Нандинхүсэл АНУ-ын Теннесси мужийн их сургуулийн “Tennessee State Lady Tigers” багт энэ улирлаас тоглож эхэлсэн билээ.
Тус баг NCAA-гийн нэгдүгээр дивизион дахь улирлын нээлтийн тоглолтоо “Toccoa Falls Eagles” багийн эсрэг хийж, 95:46-ийн харьцаатай хожил байгууллаа.

Тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авсан “Lady Tigers” баг давуу байдлаа эцсийн мөч хүртэл хадгалж, өрсөлдөгчөө 49 онооны зөрүүтэй буулган авсан юм.Энэ тоглолтод Н.Нандинхүсэл гарааны бүрэлдэхүүнд багтаж, 17 минут талбайд тоглохдоо 9 оноо, 7 самбараас бөмбөг авалт гүйцэтгэлээ.

Түүний багийн тоглогч Сома Камара 24 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс тоглосон ЛаКлара Александер 12 оноо, 11 самбараас бөмбөг авалт хийж, дабл-дабл үзүүлжээ.
“Lady Tigers” баг дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 6-ны Баасан гарагт “William & Mary Tribe” багийн талбайд хийнэ.

tenx-hd