ТБХ: Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Tusviin baingiin horoo/2024/001.png

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт товлогджээ. Хуралдаанаар:

-“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийг бүртгэх тухай/-ийг тус тус хэлэлцэх юм байна.