Засгийн газрын хуралдаан дуусаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нартайгаа уулзаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2026/03/488861214_650713050923916_1363566688390195041_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэлж, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл зэрэг 34 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дуусаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үдээс хойш болох МАН-ын Бага хуралтайгаа холбогдуулан танхимын сайд нартайгаа хуралдаж эхэллээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хотын уугуул

    Сайд нартаа баяртай гэж хэлж байгаа нь ойлгомжтой. "Алсын хараа" гэх үлгэр ярьж байх хооронд ард түмэн татварын дарамтанд орж ядуурч дууслаа. "Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг нь дээр" гэх ардын үг юутай үнэн бэ...

  • М
    Мухулай

    Ерөнхий сайд ч бай, Ерөнхийлөгч ч бай — Мафийн эрх ашгийг хөндөх л юм бол суудлаасаа буух нь тодорхой. Өмнө нь ийм явдал олонтоо болсон, одоо ч үргэлжилж байна. Медиа хэвлэл мэдээл бол мафийн хувьд хумсны хир төдий амархан зүйл. Шаардлагатай үед хэнийг ч сурталчилж чадна, мөн яг тийм амархан устгаж ч чадна. Эдийн засгийн бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүд ч тэдний гар хөлд орсон. Тэр яригда0ж буй 14 төслийн ДӨРӨВ нь бол бүр хөндөж болохгүй “хаалттай бүс” — тэнд мафийн бүлэглэлийн эрх ашиг ноцтой хэмжээнд шургалсан. Элбэгдорж бол гайхалтай мундаг тоглогч гэж бодож байна. Хэзээ ч яарахгүй цаг хугацааг маш сайн тодорхойлж чаддаг хэнийг ч өөрийн талд оруулж чадах гайхалтай тоглогч. Залуу хүн яахав өөрчилнө гэж бодсон гэхдээ эндүүрэл шүү. Тоглоом аль хэдийн тогтсон дүрмээр явж байна. Хэрэв хэн нэгэн тэдний ашиг сонирхлыг зөрчих гээд үзвэл СӨРӨГ хүчнийг гаргаж ирэх, улс төрийг эргүүлэх, нэр хүндийг нь унагаах юу ч биш. Систем аль хэдийн хяналтад орсон, тэд бол үнэхээр хүчирхэг.