Ж.Ганбаатар: Чадахгүй байж баахан том юмнууд төлөвлөөд, улсаа ДАМПУУРУУЛДАГ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Ganbaatar gishuun/SHB_2858.jpg

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Чадахгүй байж баахан том юмнууд төлөвлөөд, улсаа ДАМПУУРУУЛДАГ. Зөв төлөвлөсөн бол ам.долларын ханш ч өсөхгүй байх боломжтой байсан" гэлээ.

ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариулахдаа "Бид илүү БОЛГООМЖТОЙ байдлаар буюу нүүрсийг 80 ам.доллароор тооцсон" гэв.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Энэ чинь хүрэхгүй. БУРУУ төлөвлөнө гэдэг чинь МӨНГӨГҮЙ хэрнээ МӨНГӨТЭЙ юм шиг баахан юм авчихдаг хүнтэй адилхан. Эсвэл төсвөө АЛДАГДАЛТАЙ батлаад л явах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.