Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
П.Сайнзориг: ШЕЗ орон тоогоо 159 хүнээр батлуулчхаад 109 хүнтэйгээр ажиллаж байна. 50 хүний цалинг жилийн эцэст урамшуулал болгож авдаг
10

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "ШЕЗ орон тоогоо 159 хүнээр батлуулчхаад 109 хүнтэйгээр ажиллаж байна. 50 хүний цалинг хэмнээд жилийн эцэст урамшуулал болгож авдаг. Ачаалалгүй хэсэг дээр орон тоо нэмж байгааг шүүх манлайлж болохгүй шүү" гэв.



