“ШЕЗ-ийн Ажлын алба 109 хүнтэй болсон гэнэ. Тасганы овооны байрандаа багтдаг юм уу“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:shuuh/MPA PHOTO2021-1413.jpeg

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "ШЕЗ-ийн Ажлын алба 109 хүнтэй болсон гэнэ. Та нар Тасганы овооны байрандаа багтдаг юм уу. "Байрандаа багтахгүй байна, өргөтгөл барья" гэж орж ирэх юм байна л даа.

Энэ урсгал зардлыг хасна. Яам нь чадахгүй бол УИХ хүчээр хасна. Төсвийн тодотголын үеэр УРСГАЛ ЗАРДЛЫГ нь хасъя гэхээр 1 гишүүн рүү багадаа 3 хүнээр яриулж байна лээ" гэв.