Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ц.Даваасүрэн: Ийм нөхцөл байдал үүсэхийг мэдэж байсан учраас би Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан юм
20

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хуралдаанаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж буй. Хурлын процесстай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Манайх 68 гишүүнтэй ч хууль 64 гишүүний саналаар батлагддаг. Тэгвэл хамтрахгүй гэчихвэл цаашид УИХ хуулиа баталж чадах уу. Ийм нөхцөл байдал үүсэхийг мэдэж байсан учраас би Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан юм" гэв.



