МАН-ЫН БАГА ХУРАЛ: АН-ын бүлгийн гишүүдийг удаа дараа гэрээгээ зөрчсөн гэдэг үндэслэлээр ЗГ-ын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
80
legacy:2025/05/ganaaoyuuk1.png

МАН-ын бага хурал хаалттай хуралдаж дууслаа. Хурлаас Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн гэж үзэж, ЗГ-аас гаргахаар шийдвэрлэлээ.

Улс төрийн үйл явцыг эргэн сануулбал, өнгөрөгч Даваа гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлэг болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй цаг үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор уулзсан. Улмаар өчигдөр /2025.05.21/ МАН-ын бага хурлыг хуралдуулахаар тогтсон байдаг. Тэгвэл МАН-ын бага хурал дөнгөж сая дууссан юм. Хуралдаанаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг цаашид хэрхэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь энэ юм.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намыг ийнхүү Засгийн газраас гаргаж, парламентад суудалтай бусад нам, эвсэлтэй хамтран ЗГ-аа байгуулах шийдвэрийг гаргасан гэсэн үг. Тэгвэл ойрын өдрүүдэд МАН Үндэсний эвсэл, ИЗНН гэсэн парламентад суудалтай улс төрийн хоёр хүчинд Засгийн газарт орох урилгыг илгээхээр болтой. Харин МАН-ын Бага хурлаас гаргасан эл шийдвэртэй уялдан дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ХҮН нам албан тушаалаа хадгалж үлдэж байна.

Дашрамд дурдахад, одоогийн Засгийн газарт Ардчилсан намаас тус намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй 8 сайд ажиллаж буй билээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Данх нь үлдчиж байгаамуу

  • З
    Зочин

    Оюунэрдэнэ өөрөө ёсзүйн хариуцлага хүлээхгүй юм уу, нэг хүний амбицаас болж дандаа намаа хөөддөг МАНы байр суурь хэвээр ажээ. намын нэр хүнд шалаар боллоо

  • З
    Зочин

    Эхнээсээ АН тай эвсдэг нь буруу АН нам биш зүгээр л эрх ашгаа ардчилал гэдэг гоё үгээр будсан луйварчдын цуглаан өөр юу ч биш. Зоригийн АН байхгүй болоод удаж байгаа

  • З
    Зочин

    Gants HUN namtaigaa hamtarch boldoggui yumuu

  • Z
    Zochin

    Хохь чинь ээ хохь чинь. АН-аар хамаг муухай юмнуудаа хийлгэж бгаад хөөлөө дөө. Одоо бил АН-ын гайг засах гэж зовж байна. АМАРГҮЙ бна гээд хуцаад л идэж уухаа үргэлжлүүлэх нь л дээ. Бусад хамтрах гээд бгаа жижиг намууд ч гэсэн удахгүй АН-ын ардаас орно гэдгээ мэдэж д бгаа байлгүй дээ тэнэг л биш бол. Хахаха. Одоо хамгийн аймаар нь НАРА сайд болчихвол яахуу Та нар. 🤣🤣🤣

  • З
    Зочин

    OE ogtsroh yasan be hahaha ter huniig ogtsroh eseh asuudlaar Baga hural chin huraldaaguimuu hahaha shuud mushgiad AN-g gargah genuu kkkkk yu ch asuusan guiwuulaad buus yaridag onigoo shig yum boljdee hahaha duus duus. Neeree l Oyukaa shalgawal uursduu bas dawhar husuchih gd bainuu 😂😂😂

  • Х
    Хотын уугуул

    Зөв шийдвэр байна. Анхнаасаа л МАН дангаараа Засгийн газар байгуулах ёстой байсан юм.

  • З
    Зочин

    Гэрээгээ яаж зөрчсөн талаар тодорхой хэл. АН-аас хэн хэн сайд байлаа? Гантөмөр, Алтангэрэл хоёрыг мэднэ. Энэ хоёр сайн ажилсан. Хэн хэн гэрээгээ зөрчсөн юм? Тэднийг нь явуулах байсан.