ТОДРУУЛГА: Б.Батбаатар: Хувь хүний хувьд засагт хамтрахыг ДЭМЖИХГҮЙ. Хэрэв энэ асуудал албан ёсоор яригдвал намаараа ярилцаж шийднэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/10/batbaatarb.jpg

МАН-ын бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хуралдаанаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх үү эсвэл МАН дангаараа Засгийн газраа байгуулах уу гэдэг асуудлыг бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлж байгаа юм. Тэгвэл бидэнд байгаа мэдээллээр бага хурлаар хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргаж, УИХ-д суудалтай бусад намтайгаа эвсэж, ЗГ-аа байгуулах асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний эвсэл болон ИЗНН дараагийн засагт хамтрах шийдвэр гарвал түүнийг хүлээж авах уу гэдэг асуудал хөндөгдөж эхлэв.

Тэгвэл энэ талаар ИЗНН-ын дарга Б.Батбаатартай холбогдож тодруулга авлаа. Тэрбээр "Хувь хүний хувьд ХАМТРАХГҮЙ гэсэн байр суурьтай байна. Гэхдээ энэ асуудал албан ёсоор яригдвал намаараа хэлэлцэж шийдвэр гаргах дүрэмтэй. Одоогоор албан ёсоор засагт хамтрах санал ирээгүй. ИЗНН анхнаасаа хамтралыг дэмжээгүй" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Танай нам хамтарвал яг АН шиг бэлгэвч болох хувь тавилан хүлээж байгаа гэдгийг эрх биш мэдэж л байгаа байлгүй дээ. Тэгээд ч танайх шиг залилагч Генсек, эргүү НАРА мэтийн гишүүдтэй нам бол инээдэм шүү.

  • З
    Зочин

    MAN HUN nam Bas Nomtoibayariin evseltei negdsen deer

  • З
    Зочин

    Заа худлаа нэрэлхэх ямар хэрэгтэй юм? Чамайг сайд бол гэвэл гаднаа дургүй дүр эсгэж дотороо ямар их баярлах болоо. Таашгүй нь.