ШУУД: МАН-ын Бага хурал нууц санал хураалт явуулах саналын томъёолол дээрээ санал нийлээгүй тул ТҮР ЗАВСАРЛАЛАА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:MAN/baga hural/055211.png

МАН-ын Бага хурал түр завсарлалаа. Хурал тавдугаар сарын 21-ний 16.30 цагт эхэлсэн байдаг. Ерөнхий сайд ажлын тайлангаа тавьсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авч, дараа нь үг хэлэх процесс үргэлжилсэн.

21.00 цагийн үед хурал завсарласан бөгөөд гишүүдийн өгсөн мэдээллээр, хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн АН-ыг Засгийн газраас гаргах эсэх асуудал хөндөгдсөн талаар мэдээлэл өгсөн юм. Тэгвэл дөнгөж сая "АН-ыг хамтарсан ЗГ-аас гаргаж, ЗГ-ыг шинээр бүрдүүлэхийг дэмжих эсэх" саналын томъёоллоор нууц санал хураалт явуулах гэсэн боловч саналын томъёолол дээр гишүүд санал нийлэлгүй хурал түр завсарлаад байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнэ анхнаасаа АН, ХҮН мэтийг ЗГ-т авах ёсгүй байсан. С.Баярын стандарт бус ЗГ бол мөн адил луйварчдын найрааны ЗГ байсан. ОТ гэрээг байгуулах гэж тийм муухай ЗГ байгуулсны харгайгаар өнөөдөр Монголчууд ОТ-оос ямар ч ашиг хүртэхгүй байна. С.Баярыг дуурайвал Оюун-Эрдэнэ тулай өвчтэй болж шоронд ороод өвгөн шувуу болж дуусна.