“Хамтарсан ЗГ-ын зарим сайд нар ачаагаа үүрэх биш улс төрийн амбицаа дийлэхгүй байна гэдгийг бага хурлын гишүүд хэлж байна“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Bulgantuya gishuun/2024 on chuulgan/buugiii.png

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын тайлангаа тавьж, гишүүдийн асуултад хариулав. Тэгвэл яг одоо хамтарсан Засгийн газрын "Хамтран ажиллах гэрээ"-г зөрчсөн улс төрийн намыг оруулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрэлдүүлэх гэсэн томьёоллоор нууц санал хураалт эхлүүллээ.

Санал хураалтын үйл явц болон бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Хамтарсан ЗГ-ын зарим сайд нар ачаагаа үүрэх биш улс төрийн амбицаа дийлэхгүй байна гэдгийг бага хурлын гишүүд хэлж байна. Мөн орон нутагт томилгоо замбараагаа алдаж, төрийн ажилд хариуцлага алдагдаж байна гэдгийг ч хэллээ" гэв.