Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ОГЦРОХ өргөдлөө өгнө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:oyun erdene/OYUK CHUULGAN/danhh0521.png

Өчигдөр /2025.05.21/ МАН-ын Бага хурлын VI хуралдаан болж, гэрээгээ зөрчсөн улс төрийн нам буюу Ардчилсан намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэсэн.

Бага хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хэрвээ хамтарсан Засгийн газрыг намын бодлогоор дэмжихгүй бол би ажлаа өгнө" гэж мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээлсэн.

Бага хурлаас гарсан шийдвэртэй холбоотойгоор хамтарсан Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газрыг шинэ бүрэлдэхүүнээр бүрдүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Бага хурлын шийдвэрийг танилцуулахдаа "Хамтарсан Засгийн газрын Бодлогын зөвлөлд танилцуулна" гэсэн юм. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаас ОГЦРОХ өргөдлөө өгөхөөр болж байна.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Энэ хүүхэд 6 жил Ус орноор минь бишгүй тоглов!

  • З
    Зочин

    Засаг төрөөр тоглогсод болиод өг ан нам засагаар тоглох гэж гишүүнээр болсон уу

  • З
    Зочин

    Огцорч бж л огцорлоо гж бодох хэрэгтэй. Эцсээ хүртэл новширно шүү

  • З
    Зочин

    Дараагийн засаг 6 сарын дараа огцорно

  • Б
    Болд-Эрдэнэ

    24 оны УИХ сонгуульд АН бүрэн ялах боломж байсан гэж АН-ын УИХ дахь бүлгийн дарга нь Цогтгэрэл мэдэгдэж ярьж байсан. АН ялах боломж байхад АН-ын ялалтыг үгүй хийж МАН-нд ялалт бэлэглэж намаа худалсан хэсэг бүлэг хүмүүс бий. Шударга ёс гэж байдаг биздээ АН-ын залуучуудаа та нэр мэдэж байгаа. МАН тай хуйвалдаж АН-ыг албаар ялагдуулсан тэр хүмүүст хариуцлага тооцъе. Орон нутгийн АН-ын гишүүд АН-ынаа жагсаалтанд саналаа өгч, намынхаа төлөө улаа эргэтэл явсан, тэд улны амьдралтайгаа л үлдсэн. АН-ыг эрх баригчдад худалдаж хувьдээ хэсэг бүлэг хүмүүс албан тушаал авч мөнгөтэй болцгоосон. Шууд хэлье /Оюун-Эрдэнийн найз БЭТ Одбаяр/, Лу Гантөмөр, /Сангийн сайд Жавхлангийн найз Ганибал/, Туваан нар МАН-даа ороод АН-аас зайлаарай, та нар АН-ын эгнээнд үлдэх нүүр байхгүй шүү. Та нартай үхтлээ тэмцэнэ шүү. Архангай аймгийн АН-ын хорооны гишүүн Болд-Эрдэнэ

  • Х
    хүннү

    Хамтарсан засгийн газар тараагүй. АН-ыг л засгаас гаргалаа. Одоо МАН+ХҮН+ҮндЭвсэл+НН =Хамтарсан засгийн газар байгуулах байх. Дангаараа МАН засаг барихгүй нь байна. Оюун-Эрдэнэ “АН-ыг засагт байлгах асуудлыг МАН-ын бага хурлын гишүүд бодлогоор дэмжихгүй бол би ажлаа өгнө” гээгүй байгаа биз дээ. Оюун-Эрдэнэ ажлаа өглөө гэхэд дараагийн ЕС, Хууль зүйн сайд хоёр Ухаа худгийн асуудлыг их хуралд оруулж ирэх ёстой. Одоо жинхэн УИХ-ын гишүүдийн тос ус хоёр ялгарна. Тэгээд л дараагийн ЗГ хэнийх нь мэдэгдэнэ. Одоо Оджаргал яллаа. Тиймээс Оюун-Эрдэний хүү ангилруугаа буцсан нь дээр. Одоо түүнийг хэн ч тоохгүй. 10 саян бөгжийг ганц тэр хүүхэн зүүсэн биш. 40 000$-н бөгж зүүсэн хүүхэн байж л байгаа.

  • З
    Зочин

    Зөв өө. Одоо Дөлгөөнтэйгээ сайхан амьдар

  • З
    Зочин

    Их хурал өргөдлийг нь хүлээж авах хэрэггүй тэртэй тэргүй 3 сарын дараа засаглал хямрах учир эртхэн гацъя

  • З
    Зочин

    Хэлсэндээ хүрэх байлгүй дээ. Гудамжнаас орж ирсэн, буцаад яв даа. 6 жил хангалттай биз дээ