ШУУРХАЙ: УИХ дахь Ардчилсан намын бүлэг 11.30 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:an buleg/2024/bul.png

Өчигдөр /2025.05.21/ 16.30 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал 12 цаг гаруй хугацаанд үргэлжилж, шийдвэрээ гаргасан. Тодруулбал хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн нам буюу Ардчилсан намыг Засгийн газраас гаргахаар болсон юм.

Тэгвэл үүсээд буй цаг үеийн асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг 11.30 цагаас ээлжит бусаар шуурхай хуралдахаар болсон байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Болд-Эрдэнэ

    24 оны УИХ сонгуульд АН бүрэн ялах боломж байсан гэж АН-ын УИХ дахь бүлгийн дарга нь Цогтгэрэл мэдэгдэж ярьж байсан. АН ялах боломж байхад АН-ын ялалтыг үгүй хийж МАН-нд ялалт бэлэглэж намаа худалсан хэсэг бүлэг хүмүүс бий. Шударга ёс гэж байдаг биздээ АН-ын залуучуудаа та нэр мэдэж байгаа. МАН тай хуйвалдаж АН-ыг албаар ялагдуулсан тэр хүмүүст хариуцлага тооцъе. Орон нутгийн АН-ын гишүүд АН-ынаа жагсаалтанд саналаа өгч, намынхаа төлөө улаа эргэтэл явсан, тэд улны амьдралтайгаа л үлдсэн. АН-ыг эрх баригчдад худалдаж хувьдээ хэсэг бүлэг хүмүүс албан тушаал авч мөнгөтэй болцгоосон. Шууд хэлье /Оюун-Эрдэнийн найз БЭТ Одбаяр/, Лу Гантөмөр, /Сангийн сайд Жавхлангийн найз Ганибал/, Туваан нар МАН-даа ороод АН-аас зайлаарай, та нар АН-ын эгнээнд үлдэх нүүр байхгүй шүү. Та нартай үхтлээ тэмцэнэ шүү. Архангай аймгийн АН-ын хорооны гишүүн Болд-Эрдэнэ

  • З
    Зочин

    Одоо эд нар хуралдаад яахав дээ