У.Хүрэлсүхийн “таалсан“ хүн дараагийн Ерөнхий сайдаар тодорно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 37 сек
180
legacy:2025/05/642553c74c2f4edfbdfd202d2640901b.jpg

Өнгөрөгч өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ даргатай МАН-ын "гал тогоо" бүрэн утгаараа хөдөлгөөнд орж, шөнө дөлөөр хуралдан хамтарсан Засгийн газрын хувь заяаг "хөмөрч" орхив. Тэд хадаг барьж гуйсан Ардчилсан намаа засгаасаа "хөөж", оронд нь УИХ-д суудалтайгаа бусад намуудтайгаа эвсэж шинэ Засгийн газар байгуулах шийдэлд хүрсэн юм. Харин Засгийн газраа тараахад хүрсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгнө гэх мэдээлэл бий. Тэгвэл одоо бидэнд дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг л хамгийн сонирхолтой бөгөөд эргэлзээ дагуулсан асуулт болон гарч ирж байна.

Одоогоор эрх баригч нам дотор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарын нэр Ерөнхий сайдад яригдаж эхэлсэн байна. Г.Тэмүүлэнгийн хувьд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талаас "дундын хувилбар" болгон дэвшүүлэхэд хамгийн боломжтой бөгөөд тохиромжтой хүн. Харин Б.Жавхлан, Н.Учрал нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зүтгүүлж буй аж. Ямартай ч хувилбар хэдийнэ яригдаж эхэлсэн. Гэхдээ улс төрийн үйл явц талаас харвал гол шийдвэр гаргах хүн нь Ерөнхийлөгч. Явж, явж түүний "таалсан" хүн нь л дараагийн Ерөнхий сайдын албан тушаалд очно.

Ерөнхий сайдад яригдаж буй эдгээр гурван улстөрчийн хувьд үе, үеийн л төлөөлөл болсон хүмүүс. Хэрэв Б.Жавхлан дараагийн Ерөнхий сайдаар сонгогдвол 70-аад оны төлөөлөл дээр гүйцэтгэх засаглалын эрх мэдэл төвлөрнө гэсэн үг. Харин Г.Тэмүүлэн, Н.Учрал хоёрын аль нэг рүү нь чиглэсэн томилгоо өрнөвөл МАН-ын 80-аад оны залуучуудад эрх мэдэл төвлөрнө гэж харж болох юм.

Нөгөө талд хөндөх ёстой асуудал бол дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүн. Мэдээж Ардчилсан намын засагт орох үүд зам нэгэнт хаагдсан хойно одоо ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийн хүмүүсээр шинэ Засгийн газраа бүрдүүлнэ. Харин эдгээр намууд МАН-аас очих урилгыг хүлээж авах болов уу гэдэг л анхаарал татаж байна. ИЗНН-ын дарга Б.Батбаатарын хувьд, өчигдөр МАН-ын бага хурлын дараагаар холбогдоход, хувь хүнийхээ хувьд хамтралыг дэмжихгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байдаг. Энэ мэтчилэн шинэ Засгийн газартай холбоотой улс төр ойрын өдрүүдэд биднийг уйдаахгүй гэдэг нь дамжиггүй боллоо...

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Улс орны эдийн засгийн тартагт нь тултал унагасан сангийн сайд л лав биш шүү. Ер нь хуучин үасагт ажиллаж байсан сайдууд ЕС-тайгаа цуг хариуцлагаа хүлээгээд явах ёстой шүү.

  • З
    Зочин

    Оюун Эрдэнэ сайд ажлаа үргэлжлүүлэх ёстой.Худал.битгий цуураад.бай, ОЛОН мянган хүн огцруулахгүй дэмжинэ

  • З
    Зочин

    Хүүк ажиллагаа

  • З
    Зочин

    SAWI8095877

  • З
    зочин

    Бид Хөдөлмөрийн баатар хулгайчтай одоо хулгайч ЕС тай болох нь дээ Арайч дээ

  • З
    ЗОЧИН

    ЖДҮ чин аав ганзориг нь эрдэнэтийг балласан

  • З
    Зочин

    Тэмүүлэн чинь хулгайч удамтай хулгайч шүү дээ Ард түмэн мартаагүй байгаа биднийг тэнэг гэж басамжлах хэрэггүй

  • И
    иргэн

    УЧРАЛЫГ АРД ОЛОН УРАНТАЙ ХОЛБООТОЙ МАШ ИХ ШҮҮМЖИЛЖ БАЙГАА. ЭНЭ ТАЛААСАА АЛЬ ХИР ОНОВЧТОЙ СОНГОЛТ БОЛОХ БОЛ . ЖАВХЛАН ДОЛЛАРЫН ХАНШ ҮНЭНИЙ ӨСӨЛТТЭЙ БАС ИХ ШҮҮМЖЛЭГДЭЖ БАЙГАА ХҮН. АРД ОЛНЫ САНАА БОДОЛ ХАМААГҮЙБОЛ СОНГОГДОХ Л БАЙХДАА. АРД ОЛОН ХӨНДЛӨНГӨӨС Л АЖИГЛАГЧ ШҮҮДЭЭ. ТЭДНИЙ ХАНДЛАГА ХҮСЛИЙГ ЯМАР ЮМНЫ ЧИНЭЭНД ҮЗЭХ БИШ. ГОЛ ҮҮРЭГ НЬ ТАТВАР Л ТӨЛӨХ л МАШИН ШҮҮДЭЭ.

  • Ү
    үглээ.өвгөн

    хамтарсан з.г.огцордог ёстой.зөв!!! Учрал ажилсаг.залуу???

  • И
    Иргэн

    Залуус эх орноо гэж жагсаж чаддаг юм бол Улсын Их Хурлыг тар гээд жагсчих.Энэ Их хурал даанч гэмээр хэдэн гудамжны Нөхдүүд орчихсон.Юун эх орон улсын хөгжил эрх зүй ярих .Ббүр гудамжны Маралтай хэдийг тараамаар бна

  • З
    Зочин

    Тэмүүлэн л байна даа

  • З
    Зочин

    Аль аль нь их л бөөрөнхий хүмүүс дээ. Улс төрд зоригтой хүн зүгээр

  • З
    Зочин

    Жавхлан гэнэ үү??? Сангийн сайдын энэ бантан шиг оруулж ирсэн төсвийг хар? Ийм хүн Ерөнхий сайд болно гэвэл бүүр дампуурна биз дээ

  • З
    Зочин

    Хүрэлсүг гэж ёохолзуур сүгсэлзүүр пиз оджаргалаасаа үүрэг авчихсан бөгс ухаад байхгүй хүн томилоорой гэж хатуу сануулга аваад ажилдаа орлоо. Чамаас ам асуух цаг ирнээ. Тун удахгүй. Чи өөрийгөө ард түмний дунд мундаг нэртэй байга гэж бодсон юм биш биз. Чамд хэлэхэд чамд сайн хүн байдаг юмуу? Уулзаж асуусан хүн болгон чамайг ойворгон сагсуу овилгогүй улаан тэнэгийг чинь гайхсан толгой сэгсэрсэн улсууд байнадаа.

  • Д
    Доржоо

    Тэмүүлэн хамгийн зөв сонголт

  • З
    Зочин

    SEKSEER UILCHLEED VANAGLMAAR8095 5877URN SHINEGENE AMSI

  • З
    Зочин

    SKSEER VANXANDAAD XUCHINDUULI70 955877 TSAGN SHAALGI

  • З
    Зочин

    SEXSDI AXN TAALLAAR XUSSEN BOOWN XXNO GOE BOOB DOLOOJ809 55877