Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга, Ерөнхий сайдын статустай оруулна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 53 сек
250
legacy:zandanshatar ETG/ESZandanshatar1.jpg

Зургийг UBN,MN

Баахан бужигнасны эцэст Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд огцрох болов. Өнөөдөртөө багтаад асуудал шийдэгдэх төлөвтэй. Байдал ойлгомжтой болсон тул саарал ордны хонгил, хэвлэлийн хуудсууд бүхэлдээ шинэ Ерөнхий сайдын эрэлд "хатаж" байна. Мэдээж боломжтой хэд хэдэн хувилбар бий. Магадлалаар нь жагсаавал Д.Амарбаясгалан, Н.Учрал, Б.Жавхлан, Я.Содбаатар гэх нэрс яалт ч үгүй л яригдана.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ардын намынхан дараагийн Ерөнхий сайд дээрээ шал өөр хүнийг томилохоор зэхжээ. Тодруулбал, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилохоор “томчууд”-ын хүрээнд тохирчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн зүгээс түлхэж буй шатрын нүүдэл нь Г.Занданшатар ажээ. Харин томилох эсэх асуудал нь энэ амралтын өдрүүдэд цөөн хэдхэн хүний хүрээнд яригдаж шийдэгдэнэ. Танхимын зургаа зурах юм байна.

НЭГ, Г.Занданшатар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд, намын даргын статустай оролцоно

Г.Занданшатарыг энэ олон хувилбар дундаас яагаад сонгосон бэ. Шалгуур маш ойлгомжтой. Шинээр байгуулагдах Засгийн газарт гал дөл маш их ирнэ. Эрүүл саруулаар сэтгэлээ гэхэд АН-ыг гудамжинд гаргачихсан Засгийн газар жил тэсэх үү, үгүй юу гэх асуулт дээр тулж ирэх учиртай. Гагцхүү насыг нь уртасгаж, богиносгох хэмжээний адислалыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх л үзүүлнэ. Тэр хүсвэл 2027 он хүртэл бүхнийг амар тайван байлгах гэж хичээнэ.

Тэгвэл Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд руу түлхэж буй гол шалтгаан нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар Ерөнхий сайд болон намын дарга гэсэн статус дээрээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэсэн үг. У.Хүрэлсүх яах юм бэ гэж үү. Тэр нэгэнт дэвшихгүй гэж ам гарсан. Магадгүй 2028 оноос эргээд намын дарга, Ерөнхий сайдын түвшинд эргэж ирэхээр тооцсон байж болзошгүй. Эсвэл бүр өв үлдээгээд гарвал сайн.

ХОЁР, “Дайтах урлаг”...

Энэ хэсгийг бичихийн өмнө Сүнзийн “Дайтах урлаг”-ийн талаар хэд гурван жишээ татаж үзмээр санагдав. “Дайтах урлаг”-т уран чадвар гэж зарим зүйлс бий. Жишээ нь, хамгийн гарамгай дайчин дайсныхаа төлөвлөгөөг эвдэж талаар болгодог гэдэг. Улс төрд бол цаашаа засаглах төлөвлөгөөг нураах, эсвэл Ерөнхий сайдын хувьд ЗГ-ын төсвийн төлөвлөлтийг нь ашиглалтгүй болгох ч байж мэднэ. Мөн дайсныхаа холбоо сүлбээг таслах ёстой. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнийг хэн нэгэн дайснаа гэж харвал хүчтэй холбоо болох “Женко”-г нь “Төгрөг нуурын орд”-ыг зарсан гээд жагсаалаас гарах явдал ч байж болно. Эдгээрээс гадна цэргийн хүчийг нь дайрах довтлох болон эрдэм ухаанаар хамгийн дорой хотыг нь бүслэн суух зэрэг бол дайтах урлагийн уран чадварууд гэгддэг.

Хэрэв санаж байгаа бол “Огцрох амархан” жагсаал эхлээд асуудал хүчтэй яригдаж эхэлсэн цаг дор Г.Занданшатар руу чиглэсэн “гал”-ыг тавьсан. Монголбанк томилгоотой холбоотой мэдэгдлийг үгүйсгэснээр Г.Занданшатарын нэр холбогдсон нууц амраг гэх асуудал намжсан юм. Гэхдээ эндээс нэг зүйлийг сайн анзаарвал огцрох асуудал нийтийн өмнө өндрийг аваагүй байхад яагаад шууд ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг онилов гэдэг сонин. Өөрөөр хэлбэл, эртнээс зурсан зургийг мэдэж байгаа учраас л шууд довтолчихсон хэрэг байж мэднэ.

ГУРАВ, Ерөнхий сайдаас гадна намын дарга хийх хүн ХЭРЭГТЭЙ

Ерөнхийлөгчийн сонгуульд явах хүнээс гадна саяын үйл явдлын араас голын хоёр талд гарсан Ардын намыг буцаан нягтруулах шаардлага үүссэн. Гал өрддөг биш, асуудлыг зөөллөж, зөвлөлдөж шийддэг хүн хэрэгтэй. Одоо хэрвээ галтай дөлтэй, эсвэл нам авч явж чадахгүй хэт сул хүн тавьчихвал МАН-аар тогтохгүй Монголын парламентын хямрал руу гулсаж орно. Зургаан сарын настай засгийн газруудын “хойдохыг” бид хэдэн ч удаа унших юм бүү мэд. Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ сая унахдаа АН-ыг хөөчхөж буй үйлдэл нь араасаа Ардын намд ихээхэн үйл лай дуудсан хэрэг. Одоо Засгийн газар тэргүүллээ ч, намаа аваад явчих чадвартай зангараг хэрэгтэй. Засгаа ч, намаа ч хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд аваад явчих хүн гэвэл одоо Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар л юм. Д.Амарбаясгалангийн хувьд одоо энэ статус руу зүтгэхгүй. Түүнд хүлээх нь өлзийтэй. Тиймээс Г.Занданшатарт энэ үүрэг оногдож мэднэ.

ДӨРӨВ, Г.Занданшатар 2027 онд ямар ч тохиолдолд намаасаа, засгаасаа ЯВНА

Эдгээрээс гадна Ерөнхий сайдын болзлыг хангаж буй өөр нэг шалтгаан нь Г.Занданшатар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас босож “барилдсанаараа" угаасаа нам, засгаасаа явна. Ерөнхийлөгчид өрсөлдөөд ялчихвал намаасаа татгалзаад, Ерөнхий сайдын албан тушаалаа өгөөд явна. Муугаар бодоод ялагдчихвал Ерөнхий сайд, намын даргаараа тогтох боломжгүй болно. Ганцхан жилийн дараа болох парламентын сонгуульд “баас”-тай даргатай Ардын нам орохгүй.

Тиймээс дундаа огцорчихгүйхэн шиг Ерөнхийлөгчийн сонгуульд хүрч очоод өөрөө өөрийнхөө мөрөө цэвэрлээд явах Г.Занданшатар гэдэг хувилбарыг У.Хүрэлсүх ч, Н.Учрал ч, Д.Амарбаясгалан ч дэмжих магадлалтай.

Харин 2027 оны сонгуулийн дараа хэн Ерөнхий сайд, намын даргын хувиар сонгуульд багаа авч орох вэ гэдэг дээр жинхэнэ “алаан” болно. Энд л Д.Амарбаясгалан, Н.Учрал тэргүүтэй “70” оны ах нартаа зайгаа тавьж өгсөн дүү нар нь нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана.

Г.Лхагвадорж

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Я
    Яанаа бас бичих гээд бдаг юм уу ха ха

    Энэ нээрээ хэн бэ, хэдэн он бэ. Нийтлэл бичнэ л гэнэ шүү. элэг элэг

  • З
    Зочин

    Энэ өвөө нар яг яах гээд улс төрөөс зайлахгүй зууралдаад байдаг байна аа сүнс сүүдэр хорогдоод байна юмуу тэр гэр орондоо ач зээгээ хараад хөгшинтэй аяга цайгаа ууж суухгүй улс төрд орж залуусаа дэмжихгүй гай болж явах юмаа одоо болон шүү дээ ирээдүйн 21 зууны залуустай зам тавьж өг за

  • З
    Зочин

    Дараа нь дахиж Хүүк болоод л. Тэр хооронд Үндсэн хуулийн өөрчлөлт хийчихнэ. Путин Мeдвeдэвээ болгоод дараа нь дахин өөрөө болдог шиг юм болгохнээ

  • М
    Мөнхбат

    Сонгуульд нэр дэвшээд унасан хүн дахиад унана. ТОДОРХОЙ. бас л казиночин доо

  • З
    Зочин

    Занданшатарыг Еөкд сойх бсан юм бол Оюукыг эрт юу гэж солихов дээ @л минь. Оюук Ерөнхийлөгчийг парламентаас сонгох болон ҮХ г өөрчлөхгүй гэдэг байр суурь дээр бдаг юм.

  • З
    Зочин

    Туйлширч аль нэг талыг бариад байдаггүй, тулхтай л хүн, боломжийн хувилбар байна. Сүржигнээд хүн доромжлоод, гүтгээд харлуулаад байхгүй нь тодорхой, аа бас цаг нь ирэхээр өөрөө хүслээрээ ажлаа өгчихөж чадах гүндүүгүй эр хүн. Гаднаа дүйнгэ юм шиг харагддаг ч торгон ухаантай, нарийн мэдрэмжтэй шатарын мастер. Болж байна

  • З
    Зочин

    Demjij baina

  • Z
    Zochin

    Занданшатарыг дэмжиж бна. Өндөр боловсролтой төр засгиин ажлын туршлагатай . Аливаа зүйлииг зөв талаас нь харж шиидэхииг хичээдэг.

  • З
    Зочин

    Наана нь жагсаал хийж огцруулна

  • З
    Зочин

    27 оноос өмнө нэр хүнд нь будаа болно. Eрөнхий сайд хүн сайн нэр зүүх гэж хэзээ ч үгүй

  • З
    Зочин

    Зандан сонгуульд гологдсон биздээ ждүчин учрахаас дээрч юмуу за мэдэхгүй мэдэхгүй

  • З
    Зочин

    Монголд огцорсон хүн том дарга болдогшдээ Оюука ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм бна

  • Т
    Т1

    Энэ чинь эрүүл мэндийн хувьд сэтгэцийн галзуу солиотой хүн шүү дээ, төрийн ордонд өрөөндөө өмдөндөө бааж шээнэ дээ яанаа!

  • З
    Зочин

    за бараг өөр сонголтгүй байх, Жавхлан луйварчин авилгачин, Учрал арай болоогүй залуу байна

  • Z
    Zochin

    Zandaa darga hii n arilsan jinhene ulsturch hun. Erunhii said d iim l hun tohirno

  • З
    Зочин

    МАН дотроо арай боловсролтой хүн нь лдээ

  • З
    Зочин

    Хүрэлсүхээ чи зүгээр ажлаа хийж байсан Оюун Эрдэнийг яах гэж хорлов

  • З
    Зочин

    Хувиа хичээсэн өчүүхэн өөдгуй зан гэж өөрөө л болж байвал улс орон ард иргэд юу ч биш юм байна

  • З
    Зочин

    Улс төрч унаж үзнэ гэдэг хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авдаг том тест.Одоо Занданшатар томилогдвол баг нь зөв,үр дүнд нь иргэд хожино. Хувилбар ОК.

  • И
    иргэн

    УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн харж байхад бүсийн хэмжээний бодлого яриад байна даа гэж бодож байсан санагдав. цаашид улсын хэмжээний бодлогод тохирох байх

  • Z
    Zochin

    2024 оны сонгуулиар дүнгээ тавиулсан шүү дээ, ард түмэн дэмжихгүй байхоо

  • З
    Зочин

    4 дээр хэрэв өөр хүн нэр дэвшээд Ман ялчихвал Зандка намаасаа, засгаасаа явахгүй үлдэж болно.

  • И
    иргэн

    Маш зөв сонголт

  • З
    Зочин

    Ичдэггүй мангарууд

  • З
    зочин

    Зөв хувилбар байна. Хүрэлсүх ч асар мэдрэмжтэй. Одоо Занданшатар л энд тохирно