Хамтарсан Засгийн газар өнөөдөр ОТГОН хуралдаанаа хийхээр товлосон ч тодорхойгүй шалтгаанаар ХОЙШИЛЖЭЭ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:hamtarsan zasgiin gazar/01299.png

Лхагва гарагт /2025.05.21/ хуралдсан МАН-ын Бага хурлын VI хуралдаанаар хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намыг ЗГ-ын бүрэлдэхүүнээс хасаж, дараагийн Засгийн газрыг шинэ бүрэлдэхүүнээр бүрдүүлэхээр болсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд, хамтарсан Засгийн газрыг намын бодлогоор дэмжихгүй бол би ажлаа өгнө гэдгээ Бага хурлын үеэр мэдэгдсэн. Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох нь тодорхой болсон юм.

Харин эх сурвалжийн мэдээллээр, өнөөдөр хамтарсан Засгийн газар отгон хуралдаанаа хийхээр товлосон байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хотын уугуул

    Энэ Оюун-Эрдэнэ даач их дураараа аашилж байсан даа: Мэхт мэхэндээ гэж энэ дээ. УИХ-ыг 126 болгоодч тус болсонгуй, намынхаа жагсаалтаар баахан троллуудыг оруулсан ч нэмэр болсонгуй, намуудын дарга нарт зөөлөн суудал өгч манж аргаар үзэх гэсэн ч нэмэр болсогуй. Одоо тэгээд төхөмдөө буцах нь

  • З
    Зочин

    Огцрох хэрэггүй. ЭмСи Эсээс Ухаа худгыг авна гэсэн чинь орилоод дайраад байна. Хүүк хүртэл талд нь орчихсон явна

  • Г
    Ган

    Модон шатар ай Ерөнхийлөгчийн сонгуульд орсноос ороогүй нь дээр шүү.