П.Батчулуун эмчийн охин Б.Хонгорзул: Олон өвчин хавсарч, сүрьеэгээр өвчилсөн аавын минь зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар 3-р эмнэлэгт хүргэгдчихлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 13 сек
10
legacy:2025/06/d1.png

П.Батчулууны эмчийн охин Б.Хонгорзул өөрийн цахим хуудсаараа дамжуулж аавыгаа 3-р эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ "Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар өнөөдөр түргэнээр III эмнэлэгт хүргэгдчихлээ. Даралт нь огцом хэлбэлзэж, байдал хүндрэхэд ХӨСҮТ-ийн зүгээс УГТЭ рүү яаралтай шилжүүлсэн байна.

Аав маань зүрхний булчингийн үйл ажиллагаа ердөө 30 хувь буюу зүрхний дутагдалтай гэж оношлогдоод 2 сараас илүү хугацаа өнгөрсөн байна. Анх хоригдоод удалгүй эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орж байсан. Өнөөдөр дахиад түргэнээр очлоо. Тийм зүрхтэй хүнээс юу хүлээгээд, юу хүсээд байгаа юм бэ. Ямар хариу сонсвол энэ хүний сэтгэл ханах юм бэ.

Хүлээцтэй, уужуу байж Монгол төр, хуулийн цэх шударгад итгэхийг хичээж тэвчиж байна. Түргэнээр эмнэлэг рүү хүргэгдснийг сонсоод гэр бүлээрээ яаж айж, сандарч, залбирч байгааг мэдэх юм уу. Бид гэр бүлээрээ айдаст автаж, залбирч, найдвар тээн сууж байна. Хуулийн шударга байдалд итгэж, хүлээцтэй байж ирсэн. Гэвч хүний амь нас, эрүүл мэндийн асуудал дээр тоглоом шиг хандаж, бахаа хангаж байгаа мэт хэдэн минутын дараа устгах гэж пост нийтэлж буй нь үнэхээр…

Хүлээцтэй байна гэдэг тэнэгтээ биш. Хэрвээ аавд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдвол би болон манай гэр бүл, бид бүгд эцсээ хүртэл үзнэ шүү. Ямар ч хүнд цаг үед бид аавыгаа ганцаар орхихгүй.

Та бүхэн сэтгэлийн дэм, залбирлаараа бидэнтэй хамт байгаарай. Нөхцөл байдлыг ойлгон, түргэн хугацаанд ажиллаж байгаа 429-р хорих ангийнханд баярлалаа" гэжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрүүгийн хуулийн дагуу ял оногдуулдаг. Шүүх буруу шийдээгүй эрүүгийн хуулийн заалтаар шударга шийдсэн байх. Гэхдээ яагаад хүмүүс, эмнэлгийн мэргэжилтнүүд буруу шийдсэн гэж үзэж байна вэ? Асуудал нь хуулийнхаа заалт /деспозиц/ - нд байна уу, үгүй юу. Хууль амьдралаас урган гарах учиртай. Хууль амьдралд нийцээгүй бол өөрчилж батлах хэрэгтэй. УИХ-ын эмч мэргэжилтэй гишүүд хууль санаачлаад өргөн барьж болно. Санаачлага л чухал !