М.Нарантуяа-Нара: Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар нүхээ малтацгааж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
90
legacy:2025/05/naraab.jpg
legacy:2025/09/narazamira.png

Лхагва гарагт хуралдсан МАН-ын VI бага хурлаар хамтарсан Засгийн газрыг цаашид үргэлжүүлэн ажиллуулах боломжгүй буюу гэрээгээ зөрчсөн намыг засгаас гаргах тухай тогтоол гаргасан билээ. Тэгвэл дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх асуудал шуурхайлсан бөгөөд зарим гишүүд УИХ дахь Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааны цагийг уяж буй тохиолдол нь шүүмжлэл дагуулж эхэлжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудастаа "Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар энд тэнд нүхээ малтан гүйцгээх.Чуулганд Үндэсний цөөнхийн эрх ашгийн төлөөх Монгол Казакстан 2 улсын хэлэлцээрийг соёрхон баталсангүй гээд ар араасаа үргэлжлэх биз. Ингээд хуучны 2 тал болж талцаж хууль хөгжлөө гацаадаг өдрүүд айсуй. Мэдээж АН супер ПОП араандаа хийнэ. МАН ч сайн үзэлцэх биз, харин дунд нь жижиг намын маниус ширээний теннисийн бөмбөг харж байгаа мэт дунд нь гайхаж суух биз. Сошиалд хүртэл дараагийн ЕС нь тэр энэ хүн сайн хүн мундаг хүн гээд урдчилсан долоолтоо хийгээд эхэлчихсэн байдаг. Үнэндээ “би биш бол чи биш” гэдэг үзэл л энэ улсад ялж байна даа" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гишүүдийг олон дахин сонгодгийг сонгогчид болих хэрэгтэй

  • Ү
    үглээ.өвгөн

    МАН тай хамтарсанаас сөрөг.хүч.болсон дээр!?

  • З
    Зочин

    Нара үнэнийг хэлсэн бна. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж.

  • З
    Зочин

    Зүгэээр залуу нөхрөө алдчихгүй сууж бай ха ха

  • �
    🙉

    Чи 1000ч гүйгээд нэмэргүй л дээ. Хов жив хувь чамаараа хөөцөлдөлгүй, ажлаа хийх гэж оролд. Чадмааргүй бол суудлаа тавь

  • З
    Зочин

    АН засгийн газраас гарсан,Хэрүүл улам ширүүснэ Бүгд нийлж байгаад Лодой Баярмаа Цэнгүүнээсээ хамаагүй илүүилүү хөлчүүрхэж агсарцгаана, Бие биенээ гүтгэх доромжлох,араатан шиг авирлах явдал хэмжээ хязгаараа алдана МАН-ынхан юу гэж эдэнд доромжлуулаад хүлцэнгүй зүгээр суугаад байхав, Зад хэрэлдэнэ, УИХ-ын ажиллагаа маш хүндэрэнэ, Үе үе тасрана, Улс орон ард иргэдийн төлөө гэх үг хоосон нь мэдэгдэнэ, АН-ын нөхөд эрх баригчдын хийх ажил иргэдэд амласан амлалтыг тасалдуулах нураах зорилгоор маш хүчтэй ажиллана, Хамаг болохгүй бүхнийг Засгийн газар рүү чихнэ ,Үүнийгээ шүүмжлэл, ардчилсан оронд байдаг зүйл, шүүмжлэлгүйгээр улс орон хөгжихгүй гэж ирээд л зөвтгөнө, Эх оронч дүр эсгэн жүжиглэнэ, Ард иргэдийг хэдэн хэсэг болгон хувааж талцуулж дайсагнуулна,Нийгмийг бүхэлд нь самуун байдалд оруулна,Үүний дүнд зөвхөн иргэд л хохирно,Амьдрал доройтоно

  • З
    Зочин

    Чамд түй ч хамаагүй. Ядаж зөв сууж сураад далдар

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • Х
    хүннү

    Нарантуяа гишүүн ёстой гоё хэллээ. МАН-ыхан ингэх л гэж засгаа унагасан. Одоо хүслээ биелүүлэх гэж бөөн баяр. Өнгөрсөн шөнө бүгд сайхан зүүд зүүдэлсэн. Харин Оюун-Эрдэнэ, Гантөмөр хоёр л муухай зүүд зүүдэлсэн бхйх.