СУДАЛГАА: Шатахуун, талх, цахилгааны үнэ огцом өссөн тохиолдолд “Огцрох амархан” жагсаалыг дахин өдөөх магадлалтай

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
170
legacy:2025/05/ogt.jpg

"Mongolia Data Analytica" байгууллагаас тавдугаар сарын 14-24-ний хооронд “Огцрох амархан” 302000 орчим өгөгдлийг шинжлэн үзжээ. Ингэхэд олон нийтийн эерэг дэмжлэг 71.69 хувь бол сөрөг нь 19.15 хувьтай гарсан байна.

Улс төрийн хариуцлагын талаарх хандлагын индекс нэгдүгээр сард 2.54 байсан бол тавдугаар сард 5.46 болж 115 хувь болж өссөн. Авлигын талаарх хандалт огцом өсөж 2.05-оос 5.95 болж 190 хувь өсжээ. Иргэний хөдөлгөөн, залуучуудын оролцоо мөн адил 185 хувь нэмэгдэж 2.08-аас 5.92 хүрсэн нь залуусын идэвхи, зохион байгуулалт огцом нэмэгдсэнийг харуулав.

Харин нийгэм-эдийн засгийн бухимдлын индекс 3.90-ээс 4.10 болж ердөө 5.1 хувь өссөн нь эдийн засгийн талаарх сөрөг хандлага хэвээр байна.

Олон нийтийн анхаарал улс төрийн хариуцлага, авлигын эсрэг шаардлага руу илүү төвлөрч, олон нийтийн хэлэлцүүлэг ерөнхийдөө эдийн засгийн хүндрэлээс илүүтэй ерөнхий сайдын огцролт, ил тод байдал, авлигын асуудлыг нэн тэргүүнд тавьсан гэж дүгнэж болохоор байна.

Нэмэлт загварчиллаар шатахуун, талх, цахилгааны үнэ огцом өсөх тохиолдолд нийгэм-эдийн засгийн сэдэв дахин хүчтэй өсөж, олон нийтийн бухимдал ~25–30 хувь нэмэгдэн, хөдөлгөөнийг дахин өдөөх магадлалтай байна.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/06/01

    Ядарсан иргэдийн машины татварыг 100 гаас 300 хувь нэмсэнтэй боль та нар иргэдийг доромжилж хэтэрхий их басаж байна

  • Ш
    шийдэл нь их амархан2025/05/28

    Хоорондоо хэрэлдээд жагсаад энэ ч зөв буруу гээд байх юм байхгүй. Эхлээд ухаа худгаа ав бонд зээлийг нь шийдүүл, дараа нь хөрөнгийн эх үүсвэрээ баталж чадахгүй улстөрчдийн хөрөнгийг хураах хуулиа батлуул, найдвартай цоорхойгүй болго, за тэгээд дараад нь огцрох амархан байхгүй юу мангар бацаануудаа

  • З
    Зочин2025/05/27

    Сонгуулийн сурталчилгаанаас эхлэн бүгд худлаа поп байсныг энэ хэдэн жилд харлаа. Долларын ханш өсөх, өөрсдөө бүх юмны үнийг өсгөсөн. Ард иргэд татварын дарамтанд орж, бүх юмны үнийг үндэслэлгүй нэмлээ. Сахилга хариуцлага шалдаа бууж хэн дуртай мөнгөтэй нь төрөөр тоглож байна. Оюунэрдэнө энэ бүхэнтэй хамгаас их холбоотой.

  • Х
    Хахаа2025/05/27

    Хөлсний боолнууд үнийн өсөлтийг зориудаар турхирч эхлүүлсэн... тэдний эзэд хүссэн!

  • З
    Зочин2025/05/27

    Фэтишаа

  • Х
    ХАРИУЛТ2025/05/26

    8 жил түүн дотроо Оюун эрдэнийг ажил хийчих байх гээд 6 жил харсан даа . 2 жилийн өмнө Оюун эрдэнээс ажлаа хий гэсэн жагсаал болж байсан .Юу ч хийсэнгүй .Одоо болноо огцорох хэрэгтэй .

  • З
    Зочин2025/05/26

    Одоо их хурлыг тараах хэрэгтэй

  • З
    Зочин2025/05/26

    Огцор гэж ноход орилж л байг дээ…тэднийг хэн ч юу ч гэж бодохгуй…

  • Т
    Тэнэг залуу биш2025/05/26

    Оюун-Эрдэнийн 23 настай хүү эцэгт нь ямар хамаа бна аа өөрөө л учраа олно биз. Монгол улс "цэгцрэх" ганц боломж гарч ирж байхад энэ ажилгүй тэнэг залуучуудаас Оюун-Эрдэнэ чи юунаас нь айгаад байгаа юм. Орилж л байг ажилаа хийгээд явж байна биз.

  • И
    Иргэн2025/05/26

    Ухаа худагтай холбоотой ажиллагаа л явагдаад байгаа бх даа Нөгөө гомо бацаан Ухаа худгаа ав,өгчихье гэж чарлаад байсан яасан

  • И
    Иргэн2025/05/26

    Оюукийг УНАГАХ арга юм биздээ.Ухаа худгаас авч ЕС баталгаажуулах хэрэгтэй

  • З
    Зочин2025/05/26

    Үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг болж. Яасан ч хоцорно санаатай засаг вм. Яасан ч явцуу бодолтой ерөнхий сайд юм. Үлдсэн мөнгөө хувааж авах гээд удаад байгаа юм уу.

  • З
    Зочин2025/05/26

    Уухаа ухдаг уул уурхайн 30 хуваа авах

  • З
    Зочин2025/05/26

    Данхыг зайлтал жагсах хэрэгтэй тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй бнаа

  • З
    Зочин2025/05/26

    "Огцрох амархан" гээд төр засгаараа тоглоод байх ч уршиг ихтэй муугийн ёр. Ийм байх тутам гадны тэжээвэрүүд, компаний засаглалд ашигтай, тэд улам баяжина.

  • З
    Зочин2025/05/26

    Ийм далим гаргаж бензиний үнэ нэмэгдэхэд хүргэсэн жагсагчид буруутай!!! Одоо тэд нар жагсаалынхаа зорилгыг "юмны үнийг буулгах" болгон өөрчлөх хэрэгтэй болж дээ.

  • З
    Зочин2025/05/26

    Бензиний үнэ нэмэгдчихээд байхад нөгөө сүрхий алуурчин дээрэмчид яагаад таг байна.