ЧУУЛГАНЫ ИРЦ: Х.Баттулга ГАДААД ТОМИЛОЛТТОЙ байгаа бол Л.Оюун-Эрдэнэ нарын сайд нар хуралдаан ТАСАЛЖЭЭ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:battulga gishuun/300A1289 copy.jpg

УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг нээлттэй мэдээлж буй. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг харахад, 12.15 цагийн байдлаар:

Эмнэлгийн чөлөөтэй: С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Х.Болормаа

Гадаад томилолттой: Х.Баттулга, С.Лүндэг, Ц.Мөнхбат, А.Ундраа, Дам.Цогтбаатар

Орон нутагт томилолттой: Б.Батцэцэг, О.Номинчимэг нар байна.

Харин Н.Алтанхуяг, А.Ганбаатар, Б.Жавхлан, Т.Мөнхсайхан, Э.Одбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан, Ж.Энхбаяр нар тодорхойгүй шалтгаанаар чуулганы хуралдаанд ирээгүй байна.