АН-ын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн 160 гаруй гишүүд дэмжигчид оролцож, санал бодлоо хуваалцлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 12 сек
30
legacy:an ardchilsan nam shine/heleltsuuleg/an1.png

Орон даяар хэлэлцүүлэгдэж буй Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчилсэн төслийн есөн дүүргийн отгон хэлэлцүүлэг Хан-Уул дүүрэгт өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн 160 гаруй гишүүд дэмжигчид ирж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлд өөрсдийн байр суурь, саналыг илэрхийлэв.

Дүүрэгт ажиллаж буй Ажлын хэсгийн ахлагчаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал ажиллаж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Ардчилсан намын хөтөлбөрийн төслийг Улс төр, намын байгуулалтын хэлтсийн дарга Б.Хүрэлтулга танилцуулав. Тэрбээр Ардчилсан нам ардчилсан, эрх чөлөөт, хувийн өмчид суурилсан, хөгжингүй Монгол Улсыг цогцлооно хэмээн алсын харааг тодорхойлсон хэмээгээд Ардчилсан нам үндэсний, хувь хүний, эдийн засгийн, шударга ёсны, улс төрийн эрх чөлөөг үнэт зүйл болгон тунхагласныг онцлов.

legacy:an ardchilsan nam shine/heleltsuuleg/an2.png

Дараа нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн төслийг Ардчилсан намын хуульч Д.Хишгээ танилцуулав. Тэрбээр Улс төрийн намын тухай хууль 2023 онд шинэчлэн батлагдсантай холбоотойгоор 2025 онд багтаж улс төрийн намууд дүрмээ шинэчлэн батлах шаардлага үүссэн. Ингээд 2025оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр Үндсэн дүрмийг шинэчлэх, хөтөлбөрийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг гарч, өнгөрсөн гурван сарын хугацаанд төслийг боловсрууллаа. Үндсэн дүрмээр намын санхүүжилтийг илүү тодорхой болгож, гишүүнчлэлийн процессыг нарийн тусгаж өгсөн. Мөн шинэчилсэн дүрмээр “Хяналтын ерөнхий хороо”, “Хяналтын зөвлөл” байгуулагдаж байгаа гэхчилэн олон дэвшилттэй өөрчлөлт орсон гэлээ.

Үүний дараа танилцуулгатай холбогдуулан дүүргийн гишүүд дэмжигчид санал бодол байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

legacy:an ardchilsan nam shine/heleltsuuleg/an3.png
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Оргил-Эрдэнэ

    За Ганинбаалуу минь ажлаа өг, чи Сонгуульд ялагдсан Генсекын албанд очиж 28 онд жагсаалтанд нуугдаж гишүүн болох хувийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө АН-ыг БЭТ Одбаяртай нийлж МАН-нд худалдсан. Чи АН-ыг ,институтыг төлөөлөх хэмжээний нүүр царай биш согтуу царай чинь тохирохгүй байна. Чамд хууль эрх зүйн мэдлэг ойлголт, макро эдийн замгийн талаар ойлголт байхгүйч ярьдаг юм нь хөдөө аж ахуй тэрийгээ ч олигтой ярьж чадахгүй ээрч муурна гацна. Бид нар 28 онд ялмаар бн чи ажлаа өгөөд зайлна уу

  • Д
    Дэнзэн

    Ийм заваан гүзээ чирсэн хөдөөний оорк согтуу Ганибаалаа чи яаж АН-ын нүүр царай болох юм бээ, ядаж байхад дэбийл царайтай мал

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol