“Монгол Улс Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний эзэмшлийг хүлээн зөвшөөрсөн” гэх мэдээлэлд ГХ-ны сайд тайлбар өглөө

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:2025/05/3/IMG_9682.jpeg

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, БНХАУ, Тайванийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд "Монгол Улс Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний эзэмшлийг хүлээн зөвшөөрсөн" гэх агуулгатай ташаа мэдээлэл гарах боллоо.

Энэхүү мэдээлэл нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Филиппин Улсад айлчлах үеэр гарсан хамтарсан мэдэгдлийн агуулгыг илт гуйвуулсан агуулгатай байна.

Монгол Улс, БНФУ-ын хамтарсан мэдэгдлийн 12-р заалтад талууд Маргааныг эв зүйгээр шийдвэрлэх тухай Манилагийн тунхаглал, НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцыг дагаж мөрдөхөө дахин нотлосон бөгөөд энэ нь Монгол Улсын эл асуудлаар баримталдаг маргааныг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг дэмжих, нутаг дэвсгэр, хил хязгаарын маргаантай асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимтай бүрэн нийцэж буй болно.

Олон улсын харилцааны дэг журамд гарч буй өөрчлөлт зэрэг тодорхой хүчин зүйлээс хамааран Монгол Улсын гадаад бодлоготой холбоотой ташаа мэдээлэл олон улсын хэвлэлээр гарах хандлага нэмэгдэж буй тул та бүхнээс албаны эх сурвалжид хандан мэдээллээ баталгаажуулж байхыг хүсье” гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ учир утгагүй айлчлал нэртэй юмаа зогсоогооч. Магтсан хүүхэн хуриман дээрээ унгана гэгчээр энэ сайданцар доншиж дуусахгүй юмаа. Ямар үр дүнгүй ач холбогдолгүй татвар төлөгчдийн мөнгөөр зугаацах ямар хэрэгтэй юм бэ?

  • И
    Иргэн

    Юун далай тэнгис вэ үхэр Монголчууд минь улс Монголыг чинь МАН-АН-Н мафиууд залгиж бн!!!

  • А
    Авгай

    Энэ балай авгайгаа огцруул, хаагуур хаагуур дэмий тэнээд үнэн худлаа нь мэдэгдэхгүй бөөрөнхий юм яриад байнаа, толгой үснийх нь байж байгааг хар, хуйхалсан ямааны толгой шиг.

  • Т
    Тэнэглэл

    Энэ нөхөр хоёр хөрштэй хүйтэн харилцааатай улсуудад юу хийж тэнэж явдаг юм вэ? Тэр Филиппин чинь Монголоос нүүрс худалдан авдаг юмуу ?

  • З
    Зочин

    Солонгос л явахаа больчихгүй юу. Эх орон чинь биш юм чинь.

  • О
    Олүү

    ЭНЭ БАЛАЙ АВГАЙГ ЗАЙЛУЖЛ МУУ СОЛОНГОСУУДАД АРД ОЛНОО ДЭЭРХЛҮҮЛСЭН ЭНЭ АВГАЙГЫН БХЙЖ БАЙГАХ ЦАРИА .....

  • З
    Зочин

    Энэ эргүү авгайн гадаад бодлого гэж юу байдгын