Контрбандын хэргээр ял шийтгүүлж байсан Б.Батхуягийг ХДХЯ-ны бодлогын газрын даргаар томилсон томилгоо шударга ёсонд нийцэх үү, О.Алтангэрэл сайд аа

Улс төр
Myagmarsuren
Унших: 2 мин 21 сек
300
legacy:huulich altangerel/bathuyag.jpg

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл яамныхаа хуулийн гол бодлогын хэрэгжилтийг хариуцсан даргаар контрабандын хэргээр дөрвөн жилийн хорих ял шийтгүүлж, ял эдэлж байсан хүнийг томилжээ.

ХЗДХЯ-ны Хуулийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг нь дээрх ялаасаа Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөгдсөн юм. Өөрөөр хэлбэл, төрийн албаны шударга зарчим алдагдаж, хууль зөрчигчдийг хууль хамгаалагчийн төрийн алба руу оруулсан үйлдэл гэж шууд хэлж болохоор байна.

Б.Батхуяг нь 2005 онд албан тушаалынхаа байдлыг ашиглаж, бусадтай бүлэглэн "Онц их хэмжээний ноолуурыг хууль бусаар хил нэвтрүүлсэн" гэх хэргээр ял шийтгүүлж байжээ.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг "Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, авлига албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх, цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх" гэж тодорхойлсон байдаг.

Тодруулбал, тэрбээр 2005 оны зургаадугаар сарын 15-ны шөнө Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг хилийн 574-р тэмдэгтээр хилийн боомтгүй газраар Ц.Мөнхбаяр, Б.Түмэнжаргал, Х.Алтангэрэл нартай бүлэглэж, албан тушаалынхаа байдлыг ашиглан 21-81 ӨМА улсын дугаартай ЗИЛ-130 машин, 10-58 ӨМА улсын дугаартай УАЗ-469 машин ашиглаж Ц.Мөнхбаяр, Б.Түмэнжаргал, Х.Алтангэрэл нартай бүлэглэн ноолуур хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр ял шийтгэгдэж байжээ.

Ингэхдээ тухайн үед Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар "онц их хэмжээний ноолуурыг хууль бусаар хил нэвтрүүлсэн" гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч хэдэн кг ноолуур байсныг тогтоох боломжгүй гэж үзэн зүйл ангийг 175.2 дахь хэсгээр өөрчлөн хөнгөрүүлж Б.Батхуягт дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оноосон бол шүүгдэгч Ц.Мөнхбаярт гурван жил, зургаан сарын хугацаагаар, Б.Түмэнжаргал хоёр жил, нэг сарын хугацаагаар, Х.Алтангэрэлд хоёр жил, гурван сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж байв.

Тэгвэл шүүхээс шийтгэх тогтоолыг үйлдсэнээс хойш Б.Батхуягийн хувьд 28 хоног цагдан хоригдсон байх бөгөөд үүнийг нь ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Гаалийн ерөнхий газрын 8.8 сая төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Б.Батхуягийг, бүлэглэн хэрэг үйлдсэн этгээдүүдийн хамтаар өршөөж байжээ.

ХЗДХЯ гэдэг бол энэ улсад хууль засаглах уу, хулгайчид засаглах уу гэдгийг шийддэг, бодлого боловсруулдаг газар. УИХ-аар хэлэлцэн батлагддаг бүхий л хууль тогтоомж, бодлогын асуудал энэ яамаар, энэ бодлогын газраар дамжих учиртай. Үүнээс гадна ХЗДХЯ-ны бодлогын газрын даргын албан тушаал бол яамандаа дээрээс гуравт эрэмбэлэгддэг том ранктай ажил алба. Түүний харьяанд асуудал орсон хил хамгаалахаас эхлээд цагдаа, шүүх шинжилгээ гээд томоохон агентлагууд багтдаг билээ.

Тиймээс шударга ёсны зарчимд нийцээгүй, контрбандын хэрэгт орж ял шийтгүүлсэн хүнийг томилсон уг томилгоогоо ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл тайлбарлах зүй ёсны асуудал мөн.

legacy:huulich altangerel/3844056ff26140a8a74ce04742704b2f.jpg legacy:huulich altangerel/b52875ce05a84c4aa359ab906f289ca9.jpg legacy:huulich altangerel/9b8fe8bc08c742fc8b4232e921582949.jpg legacy:huulich altangerel/8a135ed761584ce8a152cb9cdc4ca65d.jpg legacy:huulich altangerel/bathuyag2.jpg
Хуваалцах:300

СЭТГЭГДЭЛ (30)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    МАН хөөрхий чааваас МСS ийг нүүрэндээ барьчаад, улсаа тоноод, та нарын үр хүүхдүүдэд гай ирнэ шүү.

  • И
    Иргэн

    Их л айждээ өмдөндөө шээхнээ лаларууд

  • З
    Зо

    Батхуяг гөлөг хаана байсан газараа гай болно Энэ п. …,г юу хийнэ гэж ажилд авдаг хамуутай толгой вэ Сайд дүүг овоо гэж үнэлсэн чинь ёстой мал байна даахххх

  • З
    Зочин

    АН засгат орсон нэрээр бж болох бүх л газар мэргэжлийн бус, цүнх баригч хүмүүсийг даргаар томилж байна

  • А
    АТГ яасан ???

    Батхуягийг З.Энхболд, З.Эрдэнээ 2 ИНЕГ-т хуулийн газарт 2013-2015 онд дарга болгож, Нисэхийн мөнгийг Б.Эрдэнэбилэг гэж луйварчин санхүүч даргатай нийлж их цусалсан даа. АТГ-ын Улирсан дарга З.Дашдаваа ТагнуулынЕГ-аас төрсөн ялтан Б.Батхуягийг ХЗДХЯ-д газрын даргаар зөвшөөрч, бичгээ өгсөн байна шүү дээ. Ийм ГАВЪЯА-гаар нь З.Дашдавааг дахин дарга болго ??? АТГ-хан алдаагаа засаж БАтХУЯг нараа ТӨРӨӨС зайлуулаарай

  • З
    Зочин

    Алтангэрэл ээ, битгий тэнэгтээрэй

  • И
    Иргэн

    Ханаж цадахаа мэдэхгүй авилгач луйварчдыг бодвол харин ч ажлаа хийсэн шиг хийдэг хүн дээ. Хориод жилийн өмнөх юмыг ухаж гаргаж харлуулж байхыг бодоход их л айж дээ новшнууд.

  • З
    Зочин

    Яаралтай хөөж явуулаач дээ! Сайн нэртэй сайдО.Алтангэрэлийг хорлох гэж АН-ынхан зориуд шахсан байж таарлаа.

  • З
    Зочин

    Орхонд хуулийн хэлтсийн дарга АН-н үeд хийж байсан заваан ааштай муугаа мэдэхгүй том зантай орк байсан даа

  • З
    Зочин

    Өнөө Фукок руу 50 хүн авч явдаг чинь энэ гар шүү дээ. Шүүмжлэл гарангуут ажлаа өглөө гэсэн чинь бүр хуулийн яаманд нь ирчихсэн

  • З
    Зочин

    Нам дагасан өлөн новшнууд Монголын төрийн өндөр албан тушаалтан болж суганы үснүүд нэртэй эрүүгийн хэрэгтнүүд л даам болчих гэж

  • И
    Иргэн

    Хэдэн оны юмыг юуны төлөө хэний захиалгаар нийтэлдэг юм бол тэр үеийн ихэнх иргэд наймаа наашаа цаашаа хийж оруулж гаргадаг байсан үе. Дээр албан тушаалтан хүн бүрийг л харлуулж харагдуулах юм. Ажил хөөцөлдөөд явхад түр ажилаа амжуулахдаа харсан хүн байна. Үг үйлдэл хурдан хэлж ярьж байгаа нь тодорхой мэргэжилдээ мэргэшсэн санагдсан. Ажилыг минь хурдан бүтээсэн шүү. Анх удаа уулзаад л 10 мин дотор шийдэж өгсөн. Тэгээд л ахиж уулзаж үзээгүй. Яг үнэндээ дотор нь байсан хүн л ажилыг нь авахаараа өөрөө мэдэрсэнээсээ улбаалж шийдэлд хүргэх гэж хичээж яваа залуу хүн байх. Харлуулахаа хүрвэл сүү байсан ч хар ус болгодог нийгэм л дээ харжил байя даа иргэн би бодолоо бичлээ

  • З
    Зочин

    Алтангэрэл сайд бишээ. АРДЧИЛСАН НАМ ЧИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ ХУЛГАЙЧ НАРЫН НАМ БОЛСОН. ХУЛГАЙГ ДАРЪЯ ГЭВЭЛ "ХҮЗҮҮГҮЙ ХУДАЛЧ" ЭЛБЭГДОРЖООР ТОЛГОЙЛУУЛСАН АРДЧИЛСАН НАМ ХЭМЭЭХ ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН БУЗРУУДЫГ ХӨӨН ТАРААХ ЁСТОЙ. МАН-ЫГ Ч ГЭСЭН. НАМ ДАГАСАН БУЗАРТАЙ ШУНАЛЫН ДЭВҮҮДИЙГ ДАЛД ОРУУЛ.

  • И
    Иргэн

    Хүн алж хүрээ талсан биш МСS луйварчингууд үхлээ л дээ.

  • И
    ИРГЭН

    Монгол улсын засгийн газарт ял шийтгэлгүй нэр цэвэр хүн ажилах боломжгүй!!! 1996- оноос хойш гэмт хэрэгтнүүдийн үүр болсон!!!

  • Б
    би

    төрийн албаны зөвлөл юу хийдэг юм бол? Мань мэтдээ л эр бар

  • Б
    Бодит байдал

    Хулгайчийг даргаар тавихыг бодоход Алтангэрэл сайд хамсаатан байж дээ, eр нь 461р газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулчихсан юм биш үү АН-хан!

  • М
    Мөнх-Эрдэнэ

    Мөнх-Эрдэнэ гэж хэн бэ

  • М
    Мөнх-Эрдэнэ

    Шүүхээс ял авсан хүн нийтийн албанд ажиллах хуулиар хориотой, Алтангэрэл гуай хуулиа биелүүлнэ үү

  • С
    Сахал

    Баттулга ОюунЭрдэнэ ийн талын хүмүүс бүгд гэмт хэрэгтэннүүд байдаг юм уу

  • И
    И

    Хулгайч нарын жаран гэж хуучны хүмүүс чрьдаг үнэндээ.

  • З
    Зочин

    Алтангэрэл толгойгүй хүн ш дээ. Женко, Зика 2л мэднэ.

  • З
    Зочин

    Гайхах ч юм алга л даа. Ийм хулгайчууд төрийн албаар дүүрэн

  • З
    Зочин

    Гайхах юм алга хэрэгтэн хулгайч нар буцаад бүүүр том даргын албан тушаалаар шагнуулдаг нь энэ улсын хууль

  • �
    🙉

    Туршлагатай нөхөр байна. Контробандыг хэрхэн хийх, яаж мултрах талаар сургах юм байна дөө

  • З
    Зочин

    Төрийн албыг ул болгож бгаа хүмүүс дээ

  • З
    Зочин

    Авилга аваагүй, хүүхэд эмэгэйчүүд, хөгшидөд эр бяраа гаргаагүй бол болоошдээ. ерээс 2 мянгаад онд хүн бүр л гахай чирээд наймаа хийдэг, бүгд л оруулж ирсэн бас гаргасан бараагаа нуудаг, тоог нь дарж хэлдэг байсан. бүх л наймачид тийм байсан даа.

  • З
    Зочин

    Зи гийн суга

  • Д
    Дэнзэн

    Гэдсээ чирсэн Алтангэрэл өөрөө Өвөрхангайгаас орж ирсэн халтар оорк. Бас нэг гэдсээ чирсэн, шивэр үнэртүүлсэн халтар ооркоо бас энэ яаманд Зикагийнхаа зөюшөөрлөөр авчихсан уу, цэвэршчихсэн авгай шиг ааштай тэнэг хар халтар даа энэ мал.

  • З
    Зочин

    Хачин ааштай, хүнийг п, новш, хулгайч гэж хараасан амьтан байсан. Шорон зан байсан юм байна. Халтайсан новш, заййлл