Баянхонгор аймгийн бүх сумд төрийн цахим үйлчилгээний КИОСК машинтай боллоо

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/05/oaimoa.jpg

Баянхонгор аймгийн бүх сумд төрийн цахим үйлчилгээний КИОСК машинтай боллоо. Одоогоор Баянхонгор аймагт 3 киоск машин ажиллаж байна. Төрийн үйлчилгээг сум, багийн иргэдэд ойртуулах ажлын хүрээнд Ц.Баатархүү сайд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханд 20 киоск машиныг гардуулан өглөө. Ингэснээр Баянхонгор аймгийн иргэд өөрт ойр байрлаж буй киоск машинаас төрийн 103, хувийн хэвшлийн 600 орчим үйлчилгээг авах боломжтой боллоо.