Б.Билэгт: АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ-т хяналт, шалгалт хийж эхэлсэн

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
40
legacy:Oyunerdene 2024/nghn1-1.jpg

Найз охиндоо үнэт эдлэл, үнэтэй машин, цүнх авч өгч, нисдэг тэргээр зугаалсан гэх Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн асуудал нийгмийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарч, томорсоор улс төрийн хүрээний ч мөн гол сэдэв болж хувираад буй. Эл асуудал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Орлогоо нотол, огцрох амархан" жагсаал руу хөтөлж, АТГ-т хөрөнгөө шалгуулах нөхцөлд хүргэсэн юм.

Тэгвэл өнөөдөр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт хэвлэлд өгсөн тайлбартаа "2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн болон бусад этгээдэд холбогдох гомдлыг нэр бүхий иргэдээс гаргасны дагуу шалгаж байна. Хяналт шалгалтын ажлыг хийж эхэлж, холбогдох этгээдүүдээс тайлбар авах, холбогдох баримтуудыг гаргуулан авах ажиллагаа үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт, шалгалт хийж эхэлсэн. Авлигын эсрэг хуулийн 13.4-р зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүний хувиар Хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж эхэлсэн" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    🤣🤣🤣🤣🤣🤣😛😛😛😛

  • З
    Зочин

    ANUSDI809 55877BOOW XXMOOR VANXANI SEXSEER

  • Б
    Баяраа

    Үнэн зөв дүгнэлт гаргаасай билээ. Eр нь үнэн зөв гарахад хэцүү шүү. Оюук ажлаа өгөөгүй байхад бол... би эргэлзэж бна шүз

  • З
    Зочин

    кккк... ёстой өөгүй өндөг шиггэж дүгнэлт гаргаж олны элэг доог болох бий дээ