НББХ: Эрт илрүүлэгт 1.6 сая иргэн хамрагдаж, 1.4 сая хүн ямар нэгэн өвчлөлтэй гэж бүртгэгджээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 2 мин 2 сек
20
legacy:Baingiin horoo Niigmiin bodlogo/NBBH6.jpg

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.05.27/-ийн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

legacy:Baingiin horoo Niigmiin bodlogo/NBBH.jpg

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсанаас хойших 1 жилийн хугацаанд дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд “Эрт илрүүлэг 1.0” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 22-ны өдрийн байдлаар 1.6 сая гаруй хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 49.5 хувийг эзэлж байна. Эрт илрүүлгийн дүнгээр 1.4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн байна. Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 54.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 15.3 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 9.8 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 7.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж байна. 0-17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78 хувийг эзэлж байна.

legacy:Baingiin horoo Niigmiin bodlogo/NBBH5.jpg

Засгийн газраас хэрэгжүүлж буй ЕБС-ийн 1 дүгээр ангийн суралцагчдад хийж буй зүрх, нүд, шүдний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сараас, орон нутгийн илрүүлгийн 2025 оны 4 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан А/413, А/151 дүгээр тушаалын дагуу хэрэгжүүлж, ЕБС-ийн 6 настны эрт илрүүлгийн үзлэгт нийслэлийн 40.753 хүүхдийн 90 хувь нь хамрагдсан байна. Илрүүлгийн дүнгээр зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.3 хувь, шүдний цоорол 79.3 хувь, харааны өөрчлөлт 20.4 хувьд тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 16-71 хувьтай байна. Орон нутгийн хэмжээнд 38.728 хүүхдийн 84 хувь нь хамрагдсан бөгөөд 71 хувьд шүдний цоорол илэрч, 61.3 хувь нь эмчлүүлсэн. Харааны илрүүлэгт 55.5 хувь хамрагдсанаас харааны өөрчлөлт 15 д тус тус илэрсэн байна.

legacy:Baingiin horoo Niigmiin bodlogo/NBBH2.jpg

Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл амьдрах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээ, арга хэмжээг хэрэгжүүлэх 2025-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/53, А/37 дугаар тушаалаар батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм байгааг хэллээ. Гишүүд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд сургуулиудыг сэтгэл зүйчээр хангах, хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, ирт илрүүлгийг илүү үр дүнтэй байдлаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг онцоллоо.

legacy:Baingiin horoo Niigmiin bodlogo/NBBH1.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрт илрүүлэг хийхээс гадна эрүүл мэндийг боловсрол сайтар олгомоор байна. 1,4 сая иргэнээ илрүүлчихлээ одоо тэгээд бүгдийг нь эмчилж илааршуулах байр сав, хүний нөөц тоног төхөөрөмж хангалттай бий юу? Өвчин гэдэг удах тусам хугацаа алдах тусам хүндэрдэгшд. Одоо эрт илрүүлгээ ч хийхээс гадна эрүүл мэндийн боловсрол олгох зайлшгүй шаардлагатай.

  • З
    Зочин

    Эрт илрүүлэгт орсон хүн байгаа юм уу даа