Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо ӨНӨӨДӨР албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
100
legacy:oyuk shine zasag/oooyo.jpg

Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд хэлэлцүүлж батлан, УИХ-д хүргүүлэхээр болсон тухай баттай эх сурвалж бидэнд мэдээллээ.

Тодруулбал, МАН-ын VI бага хурлаас гаргасан тогтоолыг ЗГ-ын сайд нарт танилцуулж, Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэх заалтыг үндэслэн "Итгэл үзүүлэх тогтоолын төсөл"-ийг боловсруулж, цаашид хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлаар ЗГ-ын тогтоол гарч, УИХ-д хүргүүлэхээр болсон байна. Тухайн тогтоолын хүрээнд УИХ Үндсэн хуульд нийцэж буй эсэх цаашлаад холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа эсэх асуудлаар ҮХЦ-д мэдээлэл гаргах бөгөөд ҮХЦ уг тогтоолыг хүлээн авч хянан үзээд ажлын гурван хоногийн дотор УИХ-д дүгнэлтээ гаргаж өгөх процесс өрнөх аж.

Түүний дараагаар ирэх долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ээс гаргасан дүгнэлтийг хэлэлцээд УИХ-аар уг тогтоолыг хэлэлцүүлэх эсэх шийдвэрийг гаргах юм. Хэрэв Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудал нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн тохиолдолд УИХ хүлээн авч хэлэлцэх нөхцөл бүрдэх юм байна.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ичдэггүй пяхлуу вэ, Оюунэрдэнэ. улам л улстөрийн үхдэл болно доо

  • З
    Зочин

    МАН-ыхан байна хурлын гишүүд 63%-ийн саналаар хамтрахгүй ээ гээд АН-ыг засгаас хөөчихсөн. УИХ дээр энэ асуудлаар санал хураалтаар гэж оролдвол ҮХЦ-д шууд өгнө шүү Данх аа

  • З
    Зочин

    Ухаа худгааа уул уурхайгааа авчууул

  • З
    Зочин

    Энэ ёс зүйг уландаа гишгэсэн харанхуй Оюун-Эрдэнэ огцор, орлогоо нотол!!

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Огцороод өг гээгүй ш дээ. Орлогоо нотол гэсэн ш уг нь. Үхэж бсан Данх толгой юмаа. МАНгарууд нээрээ үнэн доромжилж чадаж бгаам даа.

  • И
    Иргэн

    Мань мэтийн амьтан ойлгохгүй олон "нүүдэлтэй", хутагт хувилгаанууд л ойлгох юм бна... Иргэдээ ялаа шумуул гэж доромжилж Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргаад байхад л ингэж " жонхуу" хутгаад байх юм даа...

  • Х
    хүннү

    Хуулинд ингэж заасан бол түүгээрээ хурдан шийдээд нэг мөр замыг нь зааж өгөх ёстой. Нялцганаад байх хэрэггүй. Дараагийн засгийн газар Баялагийн санг аривжуулах ЗГ байх ёстой. Хурдалж үз. АТГ-т орлогоо нотолсон уу? Намын даргын асуудал яригдах учираас МАН-ын бага хурлаар оруулаг нь түмэн зөв. Харин бага хурал нь даргыгаа онцруулж чадахгүй АН-ыг “огцруулаг” нь худ болсон. Хэн ЕС байхаас үл хамааран Хамтарсан засаг байх ёстой. АН-ын Элбэгдоржийн талыхан эсрэг байх шиг байна. Монголчууд дийлэнх нь АН-ыг засгаас гаргах бодолгүй. АН-ын сайд нараас Эрдэнэбүрэнгээс бусд нь сайн ажилсан. Эрдэнэбүрэн Нямбаатартай нийлж татвар, хураамж нэмсэн.

  • Z
    Zochin

    Хахаха. АН-ын тэнэгүүд ёстой шир юмаа. Өнөөдөр биш ч тун удахгүй дахтад хөөгдөхөө мэдэж л байгаа байлгүй дээ. 🤣🤣🤣

  • B
    Bold o

    Жинхэнэ жонхууруулж байна