ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Tusviin baingiin horoo/2024/001.png

УИХ-ын Төсвийн байнгын хороо 11.00 цагаас хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үргэлжлүүлэн пүрэв гарагт хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлах юм.