СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 14-17 насны хүүхдүүд бүлэглэж, 32 настай иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:TSEG/SHINE ZURAG 2025/mba.png

Улаанбаатар хотод 14-17 насны хүүхдүүд бүлэглэн, 32 настай иргэний амийг хөнөөсөн ноцтой хэрэг энэ долоо хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Албан бус мэдээллээр, дээрх хэрэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд амь хохирогч нь биедээ олон тооны шарх авсан байж магадгүй байна.

Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас тун удахгүй тодруулан хүргэх болно.