“Төв зам дагуу автобусны буудлуудыг ХАЛААСГҮЙ болгосноор зохиомол түгжрэл арилна“

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
150
legacy:avtobusnii buudal/zasvar/talbai1.png

Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд авто зам засаж, шинэчилнэ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй. Ингэхдээ автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврээр аюулгүй, тав тухтай, саадгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна. Ингэхдээ уг өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байгаа юм. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Ленин клуб болон 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын халаас зогсоолыг явган хүний зам болгон тохижуулж байна.

Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэл арилгах, нийтийн тээвэр хоорондын зай алдагдахгүй. Халаас зогсоолгүй болсон хэсгийг явган хүний зам болон ногоон байгууламж болгон тохижуулна” гэлээ.

legacy:avtobusnii buudal/zasvar/talbai2.png

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ суурь хүчитгэх, суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж байна. Харин асфальт бетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.

legacy:avtobusnii buudal/zasvar/talbai3.png
Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Мал

  • B
    Bat

    Iim teneg yumiig hamgiin teneg darga l sedeh bhniin iim ayultai yum hiideg hot mongold l bna mash ayultai ovol haraarai

  • З
    Зочин..

    Харинч түгжрүүлж байгааг зогсоол дээр 5 минут зогсоод хараарай! Чигээрээ гүйж байгаа хүнд хажуу тийш болж зай болдог шүү...ёстой нээрээ...000

  • M
    M Oyuntsetseg

    Hotiin darga denduu duraaraa buduuleg zan gargah yum Хотын иргэдээс сонгосон бол иргэдээ хүндэлж саналыг авах ёстой баймаар

  • M
    M Oyuntsetseg

    Hereggui baisan yum Abtobusnii chiglel mash olon suuh abtobusniihaa hayagiig harah gej urduur guigeed osol ih garah baihdaa Abtobusand suudaggui haaya suuhaar hayagiin harj suuh shaardgagatai bolno Hetsuu l asuudal uussen dee Hotiin darga mini

  • З
    Зочин

    Илүү л ажил хийж байх юм. Нэг хийгээд л нэг нураагаад л төрийн мөнгөөр тоглох юм даа. 7 хэмжиж нэг огтол гэдэг дээ.

  • З
    Зочин

    яаж тэнэгтээд байна аа

  • Ч
    Чи

    одбаяр гөлгөө автусны хармааг буыааж хий . Тэнэг хар мал чн ,у сэдэх нь энэ вэ Зайлаарай хараал идмэр

  • И
    ИРГЭН

    Бүдүүлэг хүмүүсийг өөгшүүлэхгүй дор дор нь арга хэмжээ авч баймаар бн!!! Торгууль өндөр, эрх хасах гэх мэтийг хэрэгжүүлж байж цэгцэрнэ!

  • З
    Зочин

    хотын төвд замд карма байхгүй нь дээр

  • W
    Wwe

    Olon hvn buuj suudag auyobusa hudluhiig bvh autobus hvleej zogsono goy u

  • З
    Зочин

    Хажуугийн зогсоол зайлшгүй хэрэгтэй

  • Б
    Бат

    Буудлын хармаа алга болсноор түгжрэл улам нэмэгдэнэ учир нь 1р эгнээгээр зөвхөн автобус явна гэдэг үлгэр шүү харин зорчих эгнээг дор хаяж 6 гаас цөөнгүй болговол өөр хэрэг эгнээ нь цөөдөөд түгжрээд байхад нэг эгнээг хасч зөвхөн автобус явуулна гэхээр нөгөө түгжрэл яаж буурах юм бэ шийдвэр гаргагчид яаж сэтгэхээрээ ингэж зүүдэлдэг юм болдоо

  • И
    Иргэн

    Сайхан тэнэгтэх юмаа хүний хөл хугалсан осол их гархаар байнадаа

  • Z
    Zochin

    За мэдэхгүй. Эгнээ чөлөөлөад зогсдог автобуснууд эгнээ хаагаад зогсох юм бишүү. Ийм зардал гаргаж байхаар зүгээр зогсох ёсгүй газар зогсоод байдаг машинуудыг л зогсохыг нь л болиулчихвал болох байсан юм бишүү