С.Цэнгүүн: Бизнес эрхлэгчдийг дарамталдаг байдал томорсоор төрийн бүтэц ДАНХАР болчихсон

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/10/tss.png

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт, холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийлж "Төрийн мэдээлэл 1416 цахим хуудсаар дамжиж иргэдэд хүрч байна. Мэдээлэл нь нээлттэй юм шиг атлаа бизнес эрхлэгчид өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авахад маш хүнд. Нэгдсэн байдлаар мэдээллийн сүлжээгээ нэгтгэх нь чухал байгааг энэ тоо баримтаас харж болно.

Мөн төр хяналтын үйл ажиллагааг хийх нэрээр бизнес эрхлэгчдийг дарамталдаг байдал томорсоор төрийн бүтэц данхар болчихсон. Барилга хот байгуулалтыг яам тусгай зөвшөөрлийг цахимаар авдаг болж байгаа юм байна. Бусад яам ч бас үүнээс үлгэр авч өөрчлөгдөх боломж байгаа.Төр бизнес эрхлэгчдэд дарамт болдоггүй байх үндсэн зарчмаа одоо баримтлах ёстой" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Та нарын тоог нэмснээс болж, татвар хураамж нэмэгдсэн. Чи сард хэдэн төгрөг залгиад байнаа? 27 сая төгрөг гэж дуулдсан. Хэмнэлтийг та нараас л эхэлмээр байна. Тэгвэл бусд нь дагана.

  • З
    Зочин

    Энэ пиздааг эргүүлж тат. Гантөмөр зүнийгээ далд оруул. Энэ чинь тэр оджаргалын хумсны хир бна

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol