Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Эмнэлгийн ор хүрэлцэхгүй, сургуулийн нэг ангид 55-аас дээш хүүхэд чихэлдээд сууж байхад, төлөвлөгөөний 33 хувь нь ЗАМ БАРИНА гэж болохгүй“
10

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Бид "Зам дагаж хөгжил" гэж буруу ярьсаар ирсэн. Автомашин үйлдвэрлэдэг улсууд л ингэж хөгждөг. Манайх шиг улс БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарт хөрөнгө оруулах ёстой.
Харамсалтай нь иргэдийн төлсөн татвараас боловсролд 5 хувь, эрүүл мэндийн салбарт ГУРАВХАН хувийг зарцуулах гэж байна. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй, сургуулийн нэг ангид 55-аас дээш хүүхэд чихэлдээд сууж байхад, төлөвлөгөөний 33 хувь нь ЗАМ БАРИНА гэж болохгүй" гэлээ.



