О.Уламсайхан: “Огцрох амархан“ жагсаалын үндсэн гурван шаардлагын хоёр нь биелсэн гэдэг бол ҮР ДҮН

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/11/UlamsaikhanNoorog/ull.png

16 дахь өдрөө төв талбайд жагсаж буй "Огцрох амархан" жагсагчдын төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа. Уулзалт дууссаны дараа жагсагчдын төлөөлөл О.Уламсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ "Бид гурван хүнтэй уулзах хүсэлт тавьсан. Эдгээрээс УИХ-ын дарга хүсэлтийг хүлээж аваад, ТББХ-ны дарга, УИХ дахь намуудын бүлгийн дарга нарын хамт буюу өргөн бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг нэгэнт УИХ-д хүргүүлсэн учраас нэмж өөрчлөлт оруулах боломжгүй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг бидэнд хэлсэн" гэлээ.

Мөн тэрбээр "Огцрох амархан" жагсаал үр дүнгүй биш, тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. Итгэл үзүүлэх эсэх тогтоолыг УИХ-аар хэлэлцэнэ гэдэг нь үр дүн. Гэхдээ мэдээж, бидний хүсэн хүлээсэн үр дүн биш. Бидний хүргүүлээд байсан өргөтгөсөн гурван шаардлага байгаа. Үүний хоёр нь биелсэн гэхэд болно" гэсэн юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Zasag toroo niit songogchid sanal ogch songoson. Songuuli ogson irgen bur ooriin tarhi tolgoitoi ooriin uzel bodoltoi. Tiimees jagsaj bui edgeer humuus ter buh songogchdiin uzel bdliig ilerhiilj chadahgui. Iimd niit ard irgedeesee sanal avsh estoi.

  • З
    Зочин

    Iim chuhal ued heden hun durtai uedee suuj jagsaad l uls oron tor zasgiig togtvorgui baidald oruuldag baij taarahgui. Tegeh deeree tulsan bol niit 3.5 saya irgedeesee sanal avah heregtei.

  • И
    иргэн

    Хэзээ юу хэлэх юу хийхээ жаахан бодож байна уу Энэ цаг үед жагсаал чинь мөнгөний жагсаал л болоод байна Үнэндээ Баялагийн санг байгуулах , Ухаа худгийн авах, , Хөрөнгө хураах, Оюу толгойн шинэ гэрээ зэргийг унтраах, монголын баялагийг цөөнхөөс авч ард түмэндээ өгөхийн эсрэг л ажиилаж байна. Хожим та нар үүнийхээ хариуцлагыг хүлээнэ дээ

  • З
    Зочин

    ANUSDN BOOW XXNO80955 877SEXSEER VANXANDNAA

  • З
    Зочин

    Сайн байна залуучуудын ийм л байх ёстой