УИХ: БОЛОВСРОЛЫН санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/06/NewFolder/2025.png

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхлэх бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Харин үдээс хойш буюу 14.00 цагаас эхлэх хуралдаанаар

-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар

-Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт

-“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.