УРСГАЛ СӨРСӨН жолоочийн эрхийг 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:502290273_691136186881602_4153779960434896762_n.jpg

Өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг, Соёлын төв өргөөний баруун замд "Лексус" маркийн тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчин урсгал сөрж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50.000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусдадаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрхийг нь хасаад машинаа барихгүй байна гэдэг шал худлаа шүү! Машиныг нь журмын хашаанд хийхгүй л бол! Торгуулийг нь 50к биш 500к тэрнээс ч өндөр болохгүй бол ямарч нэмэргүй л дээ!

  • З
    Зочин

    Ганцхан гахай тусгай эрхтэй

  • З
    Зочин

    Шийтгэл үнэндээ багадаж бн, цочроо ч өгөхгүй болж. 50 биш 500к торгуультай болгочихвол сая нэг юм хуультай юм бн гэдгээ мэдэрч эхлэнэ