“Төгрөг нуурын орд“-ын асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга ГАДААД ТОМИЛОЛТТОЙ хэвээр байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Battulga Erunhiiluch/Battulga/Battulga Euk zugtaw.jpg

Төв аймгийн Баян сумын нутаг дахь "Төгрөг нуурын орд"-ыг гадаадын компаниудад 250 сая ам.доллараар зарсан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдрийг хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй, албан ёсны мэдэгдэл ч хийгээгүй байгаа юм.

Одоогоос 14 хоног орчмын өмнө өөрийн цахим хуудаснаа "Надад болон миний хамаарал бүхий хэн нэгэнд "Төгрөг нуурын орд"-ын лиценз байхгүй. Хэрвээ байсан тохиолдолд ямар ч эргэлзээгүйгээр Монголын ард түмэн, Монголын төрд өгнө" гэх постыг нийтэлсэн байдаг.

Үүнээс хойш УИХ-ын чуулганы хуралдааны ирцэд "ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨТЭЙ" эсвэл "ГАДААД ТОМИЛОЛТТОЙ" гэж бүртгүүлсээр байгаа юм. Тэрбээр мөн хамгийн сүүлд АТГ-т өмгөөлөгчийн хамтаар 4 цаг мэдүүлэг өгсөн талаар бид мэдээлж байсан.