Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Манай улс хүүхэд, залуучуудын орон. Бид хүүхдээ хөгжүүлж байж, улсын хөгжлийг ярих боломж бүрдэнэ“
10

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц нарын гишүүд Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулсан талаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Улсын төсөв, хөгжлийн төлөвлөгөө зам, гүүр бус, хүүхдийн хөгжил рүү чиглэх ёстой. Манай улс хүүхэд, залуучуудын орон. Бид хүүхдээ хөгжүүлж байж, улсын хөгжлийг ярих боломж бүрдэнэ" гэлээ.



