Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах” хууль санаачилж буйгаа мэдэгдэв
10

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах” хууль санаачилж буй талаараа мэдэгдэв. Тэрбээр цахим хуудаснаа "Миний бие энэ Их Хуралд гишүүн байх хугацаандаа ганц л хууль санаачилж ард түмэндээ буян болоод бууя гэж шийдлээ.
“Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах” тухай хууль. Энэ хуулиар улсаа тоногчдын гар хөл болсон гишүүдээ ч татдаг байг, бүдүүн бүдүүлэг манийгаа ч татдаг байг" гэжээ.



