МАН-ын Бага хурал ойрын өдрүүдэд хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар яригдаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:MAN232.jpg

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцэж, шөнө 04.00 цагийн үед шийдвэрээ гаргасан билээ. Тодруулбал, 126 гишүүний олонх нь дэмжиж чадаагүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцох тухай тогтоолыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм.

Үндсэн хуульд заасанчлан 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох учиртай. Тийм учраас МАН дотооддоо хурал, уулзалтуудаа хийж, Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ тодорхой болгох юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ойрын өдрүүдэд МАН-ын Бага хурал хуралдахаар яригдаж буй бөгөөд хуралдааны тов хараахан тодорхой болоогүй аж.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, улмаар УИХ-аар хэлэлцэх юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ерөнхий сайд Монгол Улсын хөгжлийн төлөө маш сайн ажиллаж байсан, өргөн хүрээнд сэтгэдэг, жинхэнэ удирдагч, яахаараа ийм юм болчихдог байна

  • З
    Зочин

    Албан ёсны төрөөс хүчтэй олигархиудын далд төр Зас,Газ-ыг унгааж орхилоо.Цаашид тэднийг бөөцийлөн хамгаалах хүн байх нь мэдээж.

  • З
    Зочин

    Ерөнхий сайд маш сайн ажиллаж байсан. Яахаараа огцордог юм бэ.