“Эрдэнэс бондыг ЭРСДЭЛТЭЙ буюу шатлал-3 руу оруулсан байна. 850 орчим тэрбум төгрөгийн зээлийг яах бодолтой байна“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:enkhtuvshin gishuun shark/1113.png

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Монголбанк зарим талаараа ЗГ-тай хавсарч ажиллаад байгаа. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор Эрдэнэс бондыг ЭРСДЭЛТЭЙ буюу шатлал-3 руу оруулсан байна. 850 орчим тэрбум төгрөгийн зээлийг яах бодолтой байна" гэж Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуулаа.

Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бондын хугацаа нь дууссан учраас Эрсдэлийн санг байгуулсан. ЗГ-ын тогтоол гарсан учраас энэ зээл ТӨЛӨГДӨНӨ гэж харж байгаа" гэж тайлбарлалаа.