МАРГААШ: Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/08/tsag.jpg

2025 оны 08-р сарын 07-ны 20 цагаас 2025 оны 08-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+ 10 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.