“Их хурд-10” наадам Хүй долоон худагт эхэлж, 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/08/naadam4.jpg

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монголын уяачдын өдөрт зориулсан баяр наадам өнөөдөр /2025.08.08/ эхэллээ.

legacy:ХХЗХ/naadam2.jpg

Уг баяр наадмын үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид "Хүй долоон худаг"-т гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 14 анги байгууллагын 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

legacy:ХХЗХ/naadam1.jpg

Наадамчин олон Та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ мөрдөхийг уриалж байна.

legacy:ХХЗХ/naadam.jpg