Улаанбаатарт 19 хэм дулаан, үүлшинэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/08/tsag-1.jpg

2025 оны 08-р сарын 10-ны 20 цагаас 2025 оны 08-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө сэрүүсэж +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө сэрүүсэж +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.