Монгол Улс 2029 оны Математикийн Олон улсын 70 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулах эрхээ баталгаажууллаа

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/08/mat.jpg

Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо хуралдсан Олон улсын математикийн олимпиадын (IMO) Удирдах зөвлөл, 110 улсын багийн ахлагчдын хамтарсан шийдвэрээр Монгол Улс 2029 оны 70 дахь удаагийн IMO-г эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхээ авлаа.

Манай улс 1964 оноос хойш IMO-д оролцож буй ууган орнуудын нэг юм. Монголын Математикийн Олимпиадын Хороо (ММОХ)-ны олон жилийн хүчин чармайлтын үр дүн, Монгол Улсын Засгийн газар, МУИС, Монголын Математикийн Нийгэмлэг, Монголын Банкны Холбоо болон хувийн хэвшлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр энэхүү нэр хүндтэй эрх манай улсад ирлээ.

legacy:ХХЗХ/530771274_1296954951783724_7933379212405161760_n.jpg

Монголын Математикийн Олимпиадын Хороо