Улсын начин Ш.Отгонтөгсийн цолны мялаалга наадмын түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/Otgontugs.png

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат Шаравдоржийн Отгонтөгсийн цолны мялаалга наадам маргааш буюу энэ сарын 16-ны өдөр Жаргалтхаан суманд зохион байгуулагдахаар болжээ.

Энэхүү наадмын хүчит 128 бөхийн барилдааны түрүү бөхийг 10 сая, үзүүр бөхийг 8 сая төгрөгөөр байлах бол их шөвөгт үлдсэн бөхчүүдэд тус бүр 5 сая, дунд шөвөгт үлдсэн бөхчүүдэд тус бүр 1 сая төгрөг гардуулахаар болсон байна.

Дашрамд, Ш.Отгонтөгс Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанд Улсын арслан Э.Оюунболдоор тав давж, начин цолны болзол хангасан билээ.