“БЗС-гийн журмын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтад хамрагдсан хүүхдүүдийг хассан асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн “

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/08/bolow.jpg

Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтаас хууль бусаар хасагдсан гэх хүүхдүүдийн эцэг эхчүүд мэдээлэл өглөө. Тэд сар гаруйн хугацаанд БЗС-ийн дарга, Боловсролын сайдвад удаа дараа тайлбар өгөхийг өргөдөл гарган хүссэн боловч албан ёсны хариу өгөөгүй тул Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.

БЗС-гийн сонгон шалгаруулалтын журамд:

1. Дэлхийн топ 100 сургуульд багтсан сургууль байх

2. Нөхцөлгүй урилга ирсэн байх

3. ЗГ-аас баталсан тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийг сонгосон байх

4. Эцэг, эх нь Төрийн өндөр албан тушаал хашдаггүй байх зэрэг шаардлагыг хангасан хүүхдүүдийг ямар шалтгаанаар хассан тухай БЗС-гийн удирдлагуудыг тайлбар хийхийг шаардаж, хуулийн байгууллагад хандахаа илэрхийллээ.