“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнг 30 хоног үргэлжлүүлэн хорихоор хугацааг нь сунгалаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:temuulen huu/temuuulen.png

Өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй бөгөөд Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног хорих шийдвэр гаргасан байдаг.

Гэвч Ц.Санжаачойпэл нь эрүүл мэндийн шалтгаанаар 16 хоног хоригдоод суллагдсан. Тэгвэл хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөөдөр болж, дөнгөж сая зарим шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнг 30 хоног хорихоор хугацааг нь сунгасан байна. Харин Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг хорих хугацааг сунгах эсэх шийдвэр удахгүй гарах юм байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, эхнэр Сэргэлэн нар өөрсдөө ч хар тамхи хэрэглэдэг ш дээ. Тэгээд л хүүхдүүд нь хэрэглэдэг байхгүй юу. Женко, Цэрэнпунцаг нар ч гэсэн өөрсдөө хэрэглэдэг учраас л хүүхдүүдээс нь хар тамхи илэрч байгаа юм.

  • З
    Зочин

    Жирийн иргэний адил байх ёстой

  • Z
    zochin

    shorond ni hataah heregtei shd muusain hulgaich baychuudiin sheesnuudiig