Зөвшөөрөлгүйгээр ногоон байгууламжийг устгаж, хашаа хэтрүүлэн барьсан зөрчлийг арилгуулж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 46 сек
50
legacy:2025/08/hashaa.png

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй сэтлэх, ногоон байгууламжийг устгах, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барих зэрэг зөрчил илэрсээр байна. Тодруулбал, Хүннү 2222 хорооллын автобусны буудлын баруун талд “Хангилцаг” ХХК дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан бол “Номин Реалтор” ХХК эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж буй.

Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ Хүннү 2222 хорооллын автобусны буудлаас баруун тийш 320 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэсэн. Тиймээс өнгөрсөн долоодугаар сарын 31-нд НХШГ-аас ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр давтан хяналт шалгалт хийхэд тус аж ахуйн нэгжийн зүгээс ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг хийж эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд мод тарина гэлээ.

Харин “Номин Реалтор” ХХК-ийн хувьд Хүннү 2222 хорооллын автобусны буудлын урд талд өөрийн эзэмшлийн газраасаа 2-3 метр зайд хашаагаа сунгаж, хэтрүүлэн барьсан. Иймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглан, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан хашааг чөлөөлж, зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн юм. Гэвч мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй юм.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хувийн аж ахуйн нэгжүүд кадастрынхаа дагуу барилгын ажлаа гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн зам талбайг хумьж, явган хүн зорчиход хүндрэлтэй болгож болохгүй. Иймд “Номин Реалтор” ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гаргуулна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэдгийг мэдэгдлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Тэр ногоон байгууламж барина гэсэн газар нь бараг 50 см өргөнтэй зурвас байна лээ. Тийм газар мод тарина гэж худлаа. Хэдэн бургас хатгаад нүглийн нүдийг гурилаар хуурах гэж байгаа юм. Номингийнхан автобусны буудлыг нь үлдээгээд хашаагаа зам руу сунгасгаас явган хүний зам гэж 1 м гаран нарийхан юм үлдсэнийг явган хүний зам, дугуйн зам хийчихсэн нь 2 явган хүн зөрөх зайгүй. Гэтэл ийм стандарт хангахгүй замыг саяхан асфальт тавьсан байна. Хүннү 2222-ын арын гудамжийг Жапан тауныг барьсан япончууд 20 гаруй жилийн өмнө байгуулж машины болон явган хүний замыг нь тавьж, модыг нь тарьсан. Түүнээс хойш энэ жил анх удаа явган хүний зам янзалж байна. Энэ хугацаанд машин замд огт гар хүрээгүй боловч зам нь одоо болтол дажгүй л байна. Энэ хооронд барилгын компаниуд ногоон байгууламжийг нь сүйтгэсээр л байна. Өмнө нь машин зам дээр огт ус тогтоггүй байсан. Хүннү 2222 барьснаас хойш зам дээр ус тогтож, ард талын зам дээр нь давхарлаж машин байрлуулж, түгжрэл үүсдэг болсон.

  • З
    Зочин

    Номингийнхан амралтын өдрөөр хулгайлсан газраа баталгаажуулж зайг нь шороогоор дүүргэн тэгшилж, хашааг налуулж материалаа тавьсан байгаа. Ингэж болохгүй шүү дээ гэсэн чинь бид "ХАХУУЛИА" өгчихсөн та нарт хамаагүй гэж даамал нь томорсон.

  • З
    Зочин

    Ард кинотеатрын хашааг хэтрүүлсэн барьсныг буулгаач. Жирийн иргэдийн хашаа ТҮЦ-ийг дээрэнгүй буулгаж ачдаг мөртлөө Сосорбарам мэтээс айгаастай төр засаг байдаг гэнэ.

  • И
    ИРГЭН

    Явган хүний замаа автомашины замтай нийлүүлэж битгий тавьж байгаачээ хэцүү юмаа, ус үсрэх, тоос шороо, утаа униар!!! Наад газарт чинь 2-3м зайтай явган хүний замаа холуур тавьж болох байсан бн шүү дээ, ийм арчаагүй төр байх гэж!!

  • Э
    Энэ хүн чадах болов уу

    Бядтай мөнгөтэйг нь яаж ч чадахгзй ТҮЦ энэ тэр болхоохр шууд дээрэмяин шиг буулгаад хаядаг ийм харьцангүй эрх тэгш байж болохгүй бодь Даваадалай Ням баатараа